logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Товчоодыг цахимжуулснаар авто зам ашигласан төлбөрөөс олох орлого 30 хувиар нэмэгдэх боломжтой
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 24 14:00
    159
    Улаанбаатар хотын эргэн тойрон дахь Төлбөр хураах цэгүүдийг цахимжууллаа

    Цахим шилжилтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын эргэн тойрон дахь Төлбөр хураах цэг буюу Товчоодийг бүрэн цахимжуулж дууссан талаар Зам, Тээврийн хөгжлийн яам танилцууллаа. Аравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нийслэлээс орон нутаг руу гарч буй тээврийн хэрэгслүүд товчоогоор гарахдаа бэлэн мөнгөөр төлбөр төлөхгүйгээр шууд нэвтэрдэг болжээ.

    Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгийг цахимжуулах ажлын хүрээнд нийслэлийн зам, тээврийн нэгдсэн тогтолцоо бий болгох ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа юм.

    Нийслэлийн эргэн тойронд шалган нэвтрүүлэх есөн товчоо байдгаас зургаа нь төлбөр хураамж авдаг. Өнөөдрийн байдлаар таван цэгийн гарах чиглэл бүрэн цахимжаад байгаа бөгөөд ирэх сарын нэгнээс товчоодын орох, гарах чиглэлд 100 хувь цахим системд холбогдоход бэлэн болжээ. Одоогоор нэг товчоо буюу Улаанбаатараас Дархан-Уул чиглэлийн төлбөр хураах цэгийн үйл ажиллагаа бүтээн байгуулалт хийгдэж байгаа учраас түр зогсоод байгаа аж.

    Улсын хэмжээнд олон улсын болон орон нутгийн шинж чанартай төлбөр хураах 35 цэг байдаг бөгөөд эдгээрийг цахимжуулаагүй учраас орлого нь тодорхой бус байдаг байна.

    Жолооч нараас зам ашигласан төлбөр авахыг гараар явагддаг байсныг болиулснаар замын хураамжаас олох орлогын эх үүсвэр нэмэгдэх юм байна. Өнгөрсөн жилийн байдлаар зам ашигласны төлбөрөөс 10 орчим тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Нийт орлогын 50 хувийг үйл ажиллагааны зардалд, үлдсэн 50 хувийг авто замын засвар арчлалтад зарцуулдаг ажээ. Төлбөр хураах цэгүүдийг бүрэн цахимжуулснаар орлого нь 30 хувиар буюу 20-30 тэрбум төгрөг болж нэмэгдэх ба замын засвар арчлалтыг чанартай, сайн хийх, үргүй зардлыг бууруулах боломж бүрдэх юм байна. Мөн хүн хүч, урсгал зардалд зарцуулдаг зардал 50 хувиар буурна гэж тооцоолжээ. 

    Түүнчлэн торгууль, даатгал, оношилгоонд хамрагдсан эсэхийг бүрэн хянах боломжтой болох аж. Зам ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг цаашид товчоодоор нэвтрүүлэхгүй. Оношилгоо үзлэгт орох, тээврийн хэрэгслээ бусдын нэр дээр шилжүүлэхэд зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлага тавих юм байна. Мөн товчоодоор орж ирж буй бүх тээврийн хэрэгслийг бүртгэж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг оруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, цаашлаад тээврийн хэрэгслээр үйлдэгдэх гэмт хэргийг бууруулахад чухал нөлөөтэй ажээ.

    Төлбөр хураах цэгүүдийг цахим хэлбэрт шилжүүлснээр тээврийн хэрэгсэл хаалганд ирээд, төлбөрийн харилцаа үүсгэхгүй буюу бэлэн мөнгө, карт уншуулахгүй, шууд нэвтрэх бололцоо бүрдсэн байна. Төлбөрийн харилцааг гурван аргаар шийдээд байгаа аж. Тухайлбал: дугаар таних системээр дугаарыг таньж, жолооч банкны картаа бүртгүүлсэн тохиолдолд автоматаар мөнгө шилжинэ. И-баримт болон бусад төлбөрийн хэрэгсэл рүү нэхэмжлэл үүсгэж шийдэх, мөн Е-Mongolia болон “Smartcar” системд нэхэмжлэл үүсэх юм байна.

    Cэтгэгдэл бичих