logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үзэл бодол
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Хямрал аа? Юун хямрал?” гэж өндөр орлоготнууд асууж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 24 16:47
    29294
    Эдийн засгийн нөхцөл байдал тансаг эдлэлийн борлуулалтад нөлөөлөхгүй байгааг, мөн Марк Закерберг "Metaverse" -ийг өргөжүүлэхдээ буруу тактик ашиглаж буйг "Bloomberg Opinion"-ийн нийтлэлч Марк Гонглофф онцолсныг хүргэж байна

    Чинээлэг хүмүүс “тусдаа” хэвээр л…

    Эдийн засгийн уналтын сургаар бүгд сандралдаж буй эдгээр өдрүүдэд аюулаас мултрах маш энгийн гурван алхам байна. 

    1. Чинээлэг байх

    2. Маш их мөнгөтэй байх

    3. Ядуу биш байх

    Энэхүү үнэ цэнтэй зөвлөгөөг ном болгон гаргаж, мөнгө олж болох хэдий ч эхлээд уншигч тантай хуваалцсан нь дээр гэж бодлоо. Ийм болохоор л би нэгдүгээр алхмыг ч хэрэгжүүлж чадахгүй байгаа байх.

    Миний онолыг дагавал бүтэлгүйтэх боломжгүй бөгөөд үүний нотолгоог та хаа сайгүй харж болно. Тансаг эдлэлийн аварга конгломерат "LVMH" буюу "Moët Hennessy Louis Vuitton" дэлхий нийтийн инфляцын дарамт, зах зээлийн бужигнаан дунд улирлын орлогын тайлангаа танилцуулав. Тайлангийн дүнгээс харвал тус группийн үйлчлүүлэгчид “Зах зээл унасан гэнээ? Юугаа яриад байна? Алив үйлчлэгч ээ, дахиад нэг цүнх аваад өг” гээд л сууж байдаг бололтой. 

    Энэ нь евро тэргүүтэй олон валютыг улам чангарсаар буй ам.долларын эсрэг арчаагаа алдахад хүргэв. Мөн америкчуудад тансаг газруудаар аялж, тансаг эдлэлийг арай тансаг бус үнээр худалдан авах боломж олгов.

    Харин санхүүгийн асуудалтай бидний зарим нь эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг үгүйсгэсэн хэвээр байж магад. Гэтэл нөгөө талд үнэ цэнтэй талх, давсыг маань үйлдвэрлэдэг эрхмүүд төлөх нэмэлт зардлаа хэрэглэгчдэд даатгаж үлдээхээс огтхон ч цааргалахгүй байгааг “Bloomberg”-ийн судалгаа харуулж байна.

    Эдийн засгийн уналт бидний энэ тайван араншныг орвонгоор нь эргүүлэх боловч өнөөх “LVMH” тэргүүтэй аваргууд, эсвэл жирийн брэндүүд хамгийн их ашиг хүртэхээр байна.

    Бидэнд нисдэг автомашин амласан…

    2022 он гэхэд бид сансрын зочид буудал, нисдэг автомашинтай болно гэж намайг хүүхэд байхад шинжлэх ухааны зөгнөлт бүтээлүүдэд өгүүлдэг байлаа. Гэтэл энэ оны технологийн хамгийн том ахиц дэвшил нь хөл байв.

    1200x-1.png

    “Meta” групп виртуал хөл бүтээхийн тулд “Metaverse”-дээ мөнгийг тэрбум тэрбумаар нь зарцуулсан. Үүний зэрэгцээ “Meta” биднийг ажил дээрээ бусдын хөлийг харахын тулд  ашиглана гэж үзээд 1499 ам.долларын үнэтэй “VR” төхөөрөмж бүтээсэн билээ. Гэвч хөл ч тэр бичиж байгаа юм. Үйлчилгээгээ дахин амилуулах гээд улам дордуулсан Марк Закербергийн олон тэрбум ам.долларын бооцоо үр өгөөжөө хүртээгээгүй хэвээр байна. 

    Хэдий тийм боловч технологийн одоогийн нөхцөл байдлыг эергээр харъя гэвэл хүргэлт хийх зориулалттай нисдэг автомашин олон сая ам.долларын санхүүжилт авсныг дурдах хэрэгтэй. Виртуал хөл мэтийн маш чухал зүйлс тэрбум тэрбумаар нь санхүүжилт авсантай харьцуулахад энэ нь маш өчүүхэн, та өөрөө дотор нь суугаад нисэх боломжгүй ч гэсэн ядаж л таны захиалсан бараа нисэх нь байна. Харин сансрын зочид буудлыг мартсан нь дээр.

    Ихийг өгүүлэх чарт

    Израилын улс төрийн гүнзгий хямрал эдийн засагт нь огтхон ч нөлөөлдөггүй бололтой. Сүүлийн 10 жилийн хугацаанд голлох валютуудаас ам.долларын эсрэг чангарсан цор ганц нь Израилын шекель болжээ. Инновац болон уур амьсгалд анхаарах нь бүхий л тогтворгүй байдлыг тэсвэрлэж үлдэх шалгарсан арга байж магадгүй.

    unnamed (1).jpg

    Cэтгэгдэл бичих