logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Монгол Улсын 2024 оны төсвийг баталлаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 10 17:10
    1103

    Зургийг: parliament.mn

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

    УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 

    Өмнөх оны төсвөөс таван их наяд төгрөгөөр тэлэхээр байгаа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсанаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.8 их наяд төгрөг, нийт зарлага 27.3 их наяд төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар тооцоолжээ.

    Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багцын нийгмийн даатгалын санд олгох татаасыг 140.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хууль болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан зарим шаардлагагүй төсөл хөтөлбөр, урсгал зардлыг хэмнэж, төсвийн зардлыг 320.4 тэрбум төгрөгөөр бууруулсан эх үүсвэрээр зохицуулалт хийжээ.

    Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим хөрөнгө оруулалтыг нэмж тусгах, мөн 2024 оны төсвийн жилд улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгагдсан хөрөнгө оруулалтыг гүйцээн ашиглалтад оруулах шаардлагыг үндэслэн зарим төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг нэмэгдүүлэх зохицуулалтын хүрээнд 2024 онд хөрөнгө оруулалтын нийт зардлын санхүүжих дүнг 118.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгаад байна.

    Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр “Орлого нэмэгдүүлэх, урсгал зардал болон хөрөнгийн зардалд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төвлөрүүлэх орлого, зарцуулах зардалд болон орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого, орон нутагт улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг саналын томьёололтой уялдуулан тооцоолол хийж, хуулийн дагуу холбогдох өөрчлөлт хийх” гэж өгсөн чиглэлийн дагуу холбогдох тооцооллын өөрчлөлтийг тусгаад байсан юм.

    Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулиуд ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. 

    Cэтгэгдэл бичих