logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “PayPal” ашгийн маржиныхаа төсөөллийг бууруулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 09 14:15
    64

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    I улиралд “PayPal”-аар хийгдсэн төлбөр тооцоо 12 хувиар өсжээ

    “PayPal” компани ашгийн маржин нь төсөөллийн дагуу өсөх төлөвгүйг анхааруулсны дараа хувьцааны ханш нь уналаа. Тодруулбал: даваа гарагт Нью-Йоркийн биржид тус компанийн хувьцааны ханш дөрвөн  хувиар унасан байна. Он гарсаар “PayPal”-ийн хувьцааны ханш зургаан хувиар өсөөд байсан юм.

    “PayPal” ашгийн маржин нь энэ онд доод тал нь 100 суурь нэгжээр өснө гэж тооцоолж буйгаа мэдээллээ.  Өмнөх төсөөлөлдөө 125 суурь нэгжээр өснө гэж таамаглаж байжээ.

    Энэ оны эхний улиралд “PayPal”-аар дамжин хийгдсэн төлбөр тооцоо 12 хувиар өсөж, 354.5 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт боллоо.

    Cэтгэгдэл бичих