logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Европын Холбоо агаарын хөлөгт 5G сүлжээ нэвтрүүлэх үйлчилгээг зөвшөөрлөө
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 28 13:20
    265
    “5G сүлжээ нь хүмүүст шинэлэг үйлчилгээ санал болгохын зэрэгцээ Европын компаниудад өсөлтийн боломж олгоно"

    Европын Холбоо гар утасны сүлжээнд нислэгийн үед тохиромжтой тусгай давтамж үүсгэх замаар агаарын хөлөгт 5G интернэт үйлчилгээг өргөн хүрээнд нэвтрүүлэхээр болсноо зарлалаа.

    Энэхүү шийдвэр гарснаар агаарын тээврийн компаниуд хэрэглэгчдэд ердийн үеэс ялгаагүйгээр дуудлага хийх, зурвас бичих, интернэтэд холбогдох боломж олгохыг Европын Комисс пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Агаарын хөлөгт суурилуулсан “pico-cell” хэмээх сүлжээний төхөөрөмж нь хиймэл дагуулаар дамжин газрын сүлжээтэй холбогдсоноор энэхүү үйлчилгээ бодит болох юм байна.

    “5G сүлжээ нь хүмүүст шинэлэг үйлчилгээ санал болгохын зэрэгцээ Европын компаниудад өсөлтийн боломж олгох юм” хэмээн Европын Комиссын дотоод зах зээл хариуцсан төлөөлөгч Тьерри Бретон өгүүлжээ.

    АНУ-ын Харилцаа холбооны хороо 2020 онд утасгүй сүлжээг ашиглан нислэгийн үед дуудлага хийх, интернэтэд холбогдох үйлчилгээнд зөвшөөрөл олгох төлөвлөгөөгөө цуцалсан юм. Аюулгүй байдал, цаашлаад үндэсний аюулгүй байдлын асуудалд хүргэх магадлалтай гэсэн үндэслэлээр нисгэгчид, онгоцны үйлчлэгчдийн зүгээс хүчтэй эсэргүүцэл ирсэн тул дээрх шийдвэрийг гаргасан аж.

    Cэтгэгдэл бичих