logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    БНХАУ-ын өр, ДНБ-ий харьцаа дээд түвшинд хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 09 14:45
    221

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын өрхийн болон Засгийн газрын өрийн харьцаа нэг нэгж хувиар өсжээ

    БНХАУ-ын өр болон дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа оны эхний улиралд дээд түвшинд хүрлээ. Энэ нь Covid-19-ийг Үл тэвчих бодлогыг цуцалсны дараа банкнууд аж ахуйн нэгжид олгох зээлээ нэмэгдүүлсэнтэй холбоотой аж.

    I улиралд БНХАУ-ын нийт өрийн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь өмнөх улирлаас 7.7 нэгж хувиар өсөж, 279.7 хувь хүрсэн байна. Энэ нь сүүлийн гурван жил дэх хамгийн өндөр дүнгээр өссөн үзүүлэлт боллоо. Санхүүгийн бус корпорацуудын өр болон дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 5.8 нэгж хувиар өссөн байна. Харин өрхийн болон Засгийн газрын өрийн харьцаа тус тус нэг нэгж хувиар өсжээ.

    Дөрөвдүгээр сард болсон хурлын үеэр БНХАУ-ын Ардын банкны Хэвлэлийн төлөөлөгч оны эхний гурван сард БНХАУ-ын нийт өрийн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 290 хувьд дөхсөнийг мэдээлж байсан юм. Үүнд Засгийн газрын бондын арилжаа болон банкнууд зээл олголтоо нэмэгдүүлсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж тайлбарлаж байв.

    Эдийн засаг сэргэж байгаа учир өр болон дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа энэ онд тогтвортой байхыг БНХАУ-ын Ардын банкны Хэвлэлийн төлөөлөгч онцолж байна. Хэдий тийм боловч ирэх долоо хоногт танилцуулах дата мэдээлэл өр болон дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа улам тэлснийг харуулна гэж шинжээчид үзэж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих