logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Түүхэн дэх хамгийн өндөр зардалтай хөл бөмбөгийн ДАШТ Катар улсад эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 21 16:10
    375
    Катар улс анх ДАШТ зохион байгуулах эрхээ авснаас хойш 12 жилийн хугацаанд нийт 300 тэрбум ам.доллар зарцуулжээ

    Хүний эрхийн зөрчил, логистикийн асуудал, хэт халуун цаг агаар, аялал жуулчлалын сулхан туршлага гээд “Qatar 2022” хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) анхнаасаа олон шүүмжлэл, маргаан дагуулсан юм. Хэдий тийм боловч асар их мөнгө байхад засаж залруулах боломжгүй зүйл гэж үгүй аж. 

    Катар улс анх ДАШТ зохион байгуулах эрхээ авснаас хойш 12 жилийн хугацаанд нийт 300 тэрбум ам.доллар зарцуулжээ. Тасралтгүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр дүнд өдгөө эзэн орон шинээр долоон цэнгэлдэх хүрээлэн, 20 мянган өрөө бүхий шинэ зочид буудлууд, шинэ метро, 1700 км авто зам зэргийг барьж байгуулаад байна. 300 тэрбум ам.доллар нь өмнөх ДАШТ-үүдийн зардалтай харьцуулшгүй өндөр дүн бөгөөд 2014 оны Бразилын ДАШТ-ий зардлаас 20 дахин их байгаа юм. Үүнийг дагаад FIFA-ийн энэ ДАШТ-ээр олох орлого шинэ дээд амжилтыг тогтоох төлөвтэй байгаа аж.

    qatar ok.jpg

    Ойрх Дорнод бүсийн улсад зохиогдож буй анхны ДАШТ, мөн өвлийн саруудад зохиогдож буй анхны ДАШТ гэх тодотголтой энэхүү тэмцээний нээлтийн тоглолтод эзэн орон Катарын шигшээ баг Эквадорын шигшээ багт 0:2 харьцаатайгаар хожигдсон нь мөн л урьд байгаагүй үйл явдал боллоо. Өмнөх бүх ДАШТ-үүдэд эзэн орны баг эхний тоглолтдоо зөвхөн хожих юм уу эсвэл тэнцэж байсан түүхтэй аж.

    Тэмцээн эхлэхээс хоёрхон хоногийн өмнө маргаан дагуулсан дахин нэг шийдвэр гарсан нь зохион байгуулагчид цэнгэлдэх хүрээлэнгийн дотор болон ойр орчимд согтууруулах ундаа худалдахыг хориглосон явдал юм. Ингэснээр “Qatar 2022”-ийн ивээн тэтгэгчдийн нэг “Budweiser” брэнд тус улсын бүтэн жилийн хэрэгцээг хангах хэмжээний шар айргийг зөвхөн тэмцээний туршид борлуулах хүлээлттэй байсан нь талаар болжээ.

    Cэтгэгдэл бичих