logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    “iPhone-ийн хот"-д үлдэхийг хүссэн ажилчдад "Foxconn" $1800-ын урамшуулал санал болгожээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 28 16:20
    347
    Гэнэтийн өгөөмөр урамшууллууд нь үйлдвэрийн угсралтын дамжлагыг аль болох түргэн хугацаанд хэвийн байдалд оруулах зайлшгүй шаардлагатай болсныг илтгэж байна

    БНХАУ-ын Жөнжоу хот дахь “iPhone”-ийн үйлдвэрт үлдэхээр шийдсэн ажилчдадаа “Foxconn” компани 1800 хүртэлх ам.долларын урамшуулал санал болгожээ. Энэхүү алхам нь “iPhone”-ийн дэлхийн хамгийн том үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй явуулах зорилготой аж.

    Мөн энэ оны 11 дүгээр сар болон түүнээс өмнө үйлдвэрт ажилд орсон ажилчдынхаа ирэх хоёр сарын цалинг 13 мянган юаниар нэмэгдүүлнэ гэж “Foxconn “компани өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэгдсэн юм. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрт тогтоосон хөл хориог эсэргүүцсэн  ажилчдын бухимдлыг намжаахын тулд тус компани гэртээ харьж буй ажилчдад үүнтэй төстэй урамшуулал амлаж байсан билээ. 

    Энэхүү гэнэтийн өгөөмөр урамшууллууд нь тус компанид үйлдвэрийн угсралтын дамжлагыг аль болох түргэн хугацаанд хэвийн байдалд оруулах зайлшгүй шаардлагатай болсныг илтгэж байгаа юм. 200 мянга гаруй ажилчинтай энэхүү үйлдвэрт “Apple”-ийн “iPhone” гар утаснуудын дийлэнхийг угсардаг аж. Өнгөрсөн долоо хоногт гарсан эмх замбараагүй байдлын дараа 20 мянга гаруй шинэ ажилчин үйлдвэрийг орхисон гэж эх сурвалжууд мэдээлж байна. 

    “Apple” компани “Foxconn”-той хамтран үйлдвэрийн үйл ажиллагааг дахин сэргээх талд шаргуу ажиллаж байгаа бөгөөд ажилчдынхаа аюулгүй байдлыг хангахыг чухалчилж байгаа гэж мэдэгдээд байгаа юм. 

    “iPhone 14 Pro” болон “iPhone 14 Pro Max” загварууд энэ оны хамгийн өндөр эрэлттэй гар утас болоод байгаа бөгөөд энгийн “iPhone 14” загварын сулхан борлуулалтыг нөхөх гол эх үүсвэр болж байсан юм. Хэдий тийм боловч БНХАУ дахь томоохон үйлдвэрт үүсээд буй асуудлын улмаас “Apple” компанийн эрэлт өндөртэй шинэ загварын гар утаснуудын нийлүүлэлт ирж буй баяр ёслолын улиралд буурах төлөвтэй байна. 

    “Morgan Stanley”-ийн судлаачид “iPhone Pro” загварын энэ улирлын үйлдвэрлэлийн хэмжээг сарын эхэнд зургаан сая нэгжээр бууруулаад байгаа юм. Цаашид хатуу хөл хорио Жөнжоу хот дахь үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөөр байвал “Apple” компанийн “iPhone”-оос олох ашгийн 36 хувь нь буюу нийт борлуулалтын орлогын 20 хувийг эрсдэлд оруулна гэсэн тооцоо гарчээ. 

    Cэтгэгдэл бичих