logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    I-VI сард “Адуунчулуун” ХК-ийн цэвэр алдагдал өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 10 10:45
    437

    Зургийг: "Адуунчулуун" ХК

    “Адуун чулуун” ХК 2023 оны эхний хоёр улиралд 3.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ

    Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй “Адуунчулуун” ХК энэ оны эхний хоёр улиралд 3.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 45.9 хувиар өссөн дүн боллоо.

    2022 оны долоодугаар сарын нэгнээс эхлээд бүтээгдэхүүний үнэ 35 гаруй хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Нүүрс нийлүүлэлтийн хувьд өөрчлөлтгүй хэвийн байсан аж.

    Тайлант хугацаанд тус компанийн цэвэр алдагдал өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өсөж, 702.8 сая төгрөг хүрсэн байна.

    10-2.JPG

    Хөдөлмөрийн хөлсний хэмжээ нэмэгдсэн учраас цалингийн зардал өндөр байсан нь нөлөөлжээ. Мөн түүхий эдийн үнийн өсөлтөөс гадна засварын ажлын зардалтай холбоотой алдагдал нэмэгдсэнийг мэдээллээ.

    “Адуунчулуун” ХК-ийн гол бизнес нь эрчим хүчний нүүрс бөгөөд 1955 онд далд уурхайн чиглэлээр ажиллаж эхэлсэн ба одоогоор ил уурхайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани Дорнод аймгийн ахуйн хэрэглэгч, аж ахуйн нэгжүүд болон “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д нүүрсээ нийлүүлдэг.

    Адуунчулууны нүүрсний ордын нөөцийг 1990 онд 423.8 сая тонн гэж баталжээ. Үүнээс А зэргээр 37.9 сая тонн, В зэргээр 77.7 сая тонн, С1 зэргээр 241.4 сая тонн нөөцтэй аж.

    Cэтгэгдэл бичих