logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Nokia” компани “Samsung”-д 5G сүлжээний патентаа ашиглуулах урт хугацааны гэрээ байгуулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 25 16:00
    343
    “Nokia” компани гар утасны үйлдвэрлэлээ зогсоож, сүлжээний тоног төхөөрөмж болон оюуны өмчийн ашиглалтад голчлон анхаарах болжээ

    Финландын “Nokia” компани “Samsung Electronics” компанитай лиценз солилцох нөхцөл бүхий патентын гэрээг олон жилийн хугацаатайгаар байгуулж, өөрсдийн үйлдвэрлэлийн технологио ашиглуулахаар болжээ.

    Дээрх хоёр компанийн өмнөх гэрээний хугацаа 2022 оны сүүлээр дуусгавар болсон бөгөөд энэ удаагийн гэрээнд 5G сүлжээний суурь нээлтүүд болон бусад технологи багтсан болохыг “Nokia” даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. Гэрээний бусад дэлгэрэнгүй нөхцөл, үнийн дүнг нууцалж байгаа ч S“Samsung Electronics” компани төлбөрөө энэ сарын нэгнээс тооцон төлж эхлэхийг мэдээллээ.

    “Нөхөрсөг тохиролцоонд хүрсэндээ бид маш сэтгэл хангалуун байна. Энэхүү гэрээ нь хоёр компанид инновацын эрх чөлөөг олгохын сацуу “Nokia”-ийн патентын хүч чадал, судалгаа хөгжүүлэлтэд хийсэн олон арван жилийн хөрөнгө оруулалт, үүрэн холбооны стандартад оруулсан хувь нэмрийг тодотгон харуулж байгаа юм” хэмээн тус компанийн Ерөнхийлөгч Иенни Лукандер дурджээ.

    “Nokia” компани гар утасны үйлдвэрлэлээ зогсоож, сүлжээний тоног төхөөрөмж болон оюуны өмчийн ашиглалтад голчлон анхаарах болсонтой холбоотой сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус компанийн хувьд лиценз олгох нь илүү чухал үйл ажиллагаа болсон юм. 

    “Nokia” өнгөрсөн оны 12 дугаар сард “Huawei” компанитай патент ашиглуулах гэрээгээ сунгаснаас гадна мөн БНХАУ-ын гар утас үйлдвэрлэгчид болох “Oppo”, “Vivo” компаниудтай ижил гэрээ байгуулахаар хэлэлцэж байгаа юм байна.

    Cэтгэгдэл бичих