logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Туркийн сөрөг хүчний удирдагч иргэдийн зээлийг тэглэж, нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээ амлав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 20 10:09
    195
    БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоаны нам инфляцын сөрөг нөлөөллийг бууруулахын тулд Засгийн газрын зарцуулалтыг нэмэхээ амлаад байна

    Туркийн гол сөрөг хүчний тэргүүн Кемаль Кылычдароглу сонгогчдын дэмжлэгийг татахын тулд нийгмийн халамжийн зарцуулалтыг нэмэгдүүлж, бага орлоготой иргэдийн зээлийг тэглэх амлалт өглөө.

    Туркийн Бүгд Найрамдах Ардын Намын дарга Кемаль Кылычдароглу 2023 оны зургаадугаар сард болох сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоантай өрсөлдөх магадлал өндөр байгаа юм. Ням гарагт хэвлэлийн хурал хийхдээ тэрбээр нийгмийн халамжийн зарцуулалтын төсөвт эзлэх хувийг гурав дахин нэмж, 12 хувьд хүргэхээ амлажээ. Мөн банкнуудтай хэлэлцээ хийх замаар бага орлоготой бүлгийн чанаргүй зээлийг алсдаа тэглэнэ гэж мэдэгдсэн байна.

    Тус улсын жилийн инфляцын түвшин 80 хувийг давж, иргэдийн амьжиргаанд томоохон дарамт учруулж байгаа юм. Үүний улмаас рейтинг нь хамгийн доод түвшиндээ хүрээд буй Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоаны нам ч мөн инфляцын сөрөг нөлөөллийг бууруулахын тулд Засгийн газрын зарцуулалтыг нэмэхээ амлаад байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Турк улсын Засгийн газраас бага орлоготой иргэдийг орон сууцаар хангах 50 тэрбум ам.долларын төлөвлөгөөгөө зарлажээ.

    Одоогоор Режеп Таиип Эрдоанд өөрийн амлалтын тодорхой хувийг биелүүлэх санхүүгийн орон зай хангалттай бий. Засгийн газрын дунд хугацааны хөтөлбөрт дурдсанаар энэ оны эхний найман сард илүүдэлтэй гарч байсан төсвийн зөрүү Турк улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (830 тэрбум ам.доллар) 3.4 хувьтай тэнцэх төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих