logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Дэлхийн мөхлийн цаг” шөнө дундыг заахад ердөө 90 секунд дутуу болжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 25 15:15
    496
    “Дэлхийн мөхлийн цаг”-ийн зүү дэлхийн сүйрэл буюу шөнө дундыг заахад урьд байгаагүйгээр ойртож очоод байна

    Хүн төрөлхтөнд нүүрлээд буй аюул ямар түвшинд хүрснийг бэлгэдэн харуулдаг “Дэлхийн мөхлийн цаг”-ийг эрдэмтэд 10 секундээр урагшлуулснаар 00.00 цаг болоход ердөө 90 секунд дутуу болжээ. Өөрөөр хэлбэл энэхүү цагийн зүү дэлхийн сүйрэл буюу шөнө дундыг заахад урьд байгаагүйгээр ойртож очоод байна.

    ОХУ Украины дайнаас үүдэлтэйгээр өнгөрсөн онд хүн төрөлхтөнд учирч болох аюул ноцтой түвшинд хүрснийг энэхүү цагийг хөтөлдөг “Bulletin of the Atomic Scientists” байгууллагын эрдэмтэд онцолж байна.

    “Дэлхий нийт Хүйтэн дайнаас хойш тохиолдоогүй цөмийн зэвсгийн аюулт цаг үед ороод байгааг өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш анхааруулсан. Энэхүү цөмийн аюулын сүүдэр дор цаашдын түрэмгийллийг шуудхан зогсоох энхийн гэрээ байгуулах арга зам одоогоор алга байна. АНУ-ын Засгийн газар, НАТО-ийн холбоотнууд, Украин улсад яриа хэлэлцээ хийх сувгууд хангалттай байна. Тэдгээр боломжуудыг бүрэн дүүрэн ашиглахыг бид дэлхийн удирдагчдад уриалж байна” хэмээн тус байгууллагын захирал Рэчел Бронсон онцоллоо.

    1947 онд анхны цөмийн бөмбөгийг загварчилж, үйлдвэрлэх “Манхэттэн” төсөл дээр ажиллаж байсан “Bulletin of the Atomic Scientists”-ийн эрдэмтэд дээрх цагийг хөтлөх санаачилга анх гаргаж байжээ. Тус байгууллага нь ашгийн бус, бие даасан бүтэцтэй бөгөөд үе үеийн хамгийн нөлөө бүхий эрдэмтэд бүрэлдэхүүнд нь багтдаг юм.

    Cэтгэгдэл бичих