logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Коммунист намын цөм нь Ши Жиньпин болохыг БНХАУ-ын дээд албан тушаалтнууд хүлээн зөвшөөрч байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 13 15:00
    140
    БНХАУ сүүлийн таван жилийн хугацаанд “ер бусын онцгой ололт амжилтад хүрсэн” гэж Коммунист намын Төв хорооны гишүүд мэдэгдэлдээ дурджээ

    БНХАУ-ын Коммунист намын цөм нь Ши Жиньпин болохыг Төрийн дээд албан тушаалтнууд нь удахгүй болох их хурлынхаа өмнө дахин бататгалаа.

    Олон улсын төвөгтэй нөхцөл байдал, дотоодын сорилтуудыг үл харгалзан БНХАУ сүүлийн таван жилийн хугацаанд “ер бусын онцгой ололт амжилтад хүрсэн" хэмээн Коммунист намын Төв хорооны гишүүд лхагва гарагт өндөрлөсөн VII Бүгд хурлын дараах хамтарсан мэдэгдэлдээ дурдсаныг “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

    Мөн Коммунист намд Ши Жиньпиний эзлэх статус нь бүтэн нам, бүтэн үндэстэн, бүтэн армийн нийтлэг хүсэл зоригийг илэрхийлэхийн зэрэгцээ БНХАУ болон Коммунист намын хичээл зүтгэлд шийдвэрлэх үүрэгтэй болохыг мөн онцолжээ.

    Энэхүү мэдэгдэл нь Ши Жиньпинд оногдох эрх мэдлийг бүрэн дүүрэн дэмжсэн хэрэг бөгөөд түүнийг гурав дахь удаагаа БНХАУ-ын удирдагчаар сонгохоор болсны дохио гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр Коммунист намын гишүүн 68 насандаа тэтгэвэрт гарах бичигдээгүй дүрэм, мөн намын их хурлаар зөвхөн хоёр удаа сонгогдох хязгаарлалт Ши Жиньпинд үйлчлэхээргүй болж байна. 

    Түүнчлэн Төв хорооны гишүүд энэхүү мэдэгдлийг гаргаснаар БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөөр дэнчин тавьж даган мөрдөж буй COVID-19-ийг Үл тэвчих бодлогыг сулруулах магадлал улам багаслаа хэмээн шинжээчид үзжээ.

    Хэдийгээр цар тахлын хатуу хязгаарлалт дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтийг саатуулсан боловч энэ удаагийн Бүгд хурлаар эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулалгүйгээр COVID-19-ийн эсрэг тэмцсэн БНХАУ-ын хүчин чармайлтыг сайшаасан байна. Мөн БНХАУ-ын Авлигатай тэмцэх байгууллагын тайлан, намын Үндсэн хуульд оруулах нэмэлт заалтуудыг уг хурлаар баталсан тул Ши Жиньпиний эрх мэдлээ бэхжүүлэх зам саадгүй болсон гэсэн үг юм.

    Ирэх ням гарагт эхлэх БНХАУ-ын Коммунист намын ХХ их хурлыг нээж үг хэлэхдээ Ши Жиньпин ирэх таван жилд баримтлах намын гадаад бодлого, эдийн засгийн болон батлан хамгаалахын зорилтуудыг багтаасан тэргүүлэх чиглэлийн бодлогуудаа танилцуулна. 



    Cэтгэгдэл бичих