logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНСУ дэлхийн чип үйлдвэрлэлийн уралдаанд үлдэхийн тулд хөнгөлөлт, дэмжлэгийн бодлогодоо анхаарч байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 02 17:00
    168
    БНСУ-ын нэн чухал чипийн үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэг бусад орнуудтай харьцуулахад хангалтгүй байна гэсэн шүүмжлэлд Юн Сог Ёлын Засгийн газар өртөөд байна

    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл улсынхаа хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хөнгөлөлт,  урамшууллын бодлогоо сайжруулахыг Засгийн газартаа үүрэг болгосон байна. Мөн тэрбээр "Бусад орнууд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн дэмжлэг болгож олон тэрбум ам.доллар зарцуулж байхад БНСУ-ын сөрөг хүчний улс төрчид энэхүү нэн чухал хүчин чармайлтад саад учруулж байна" хэмээн буруутгажээ.

    Түүнчлэн 12 дугаар сарын 23-нд батлагдсан хуулийн төсөлд компаниудын татварын хөнгөлөлтийг тооцоолсноос бага хэмжээнд тогтоосныг Юн Сог Ёл Парламентад хийсэн мэдэгдэлдээ хүчтэй шүүмжилсэн байна. Хуулийн төсөлд томоохон компаниудын татварыг найман хувиар бууруулж тогтоосон нь шинжээчдийн Тусгай хорооны өмнө нь санал болгож байсан 20 хувийн хөнгөлөлтөөс харьцангуй бага байгаа юм.

    БНСУ-ын нэн чухал чипийн үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэг бусад орнуудтай харьцуулахад хангалтгүй байна гэсэн шүүмжлэлд Юн Сог Ёлын Засгийн газар өртөөд байгаа юм. Хэдийгээр тус улсаас “Samsung”, “SK Hynix” зэрэг дэлхийд тэргүүлэх чип үйлдвэрлэгчид төрөн гарсан ч сүүлийн үед ялангуяа логик чипийн үйлдвэрлэл зэрэг шинэ талбарт БНСУ энэхүү давуу талаа алдаж магадгүй гэсэн болгоомжлол үүсээд байна.

    Өмнө нь “Samsung” компанид ажиллаж байсан Парламентын бие даагч гишүүн Ян Хян Жагийн санаачилсан тэрхүү хуулийн төсөлд зөвшөөрөл олгох хугацааг богиносгох, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг дэмжлэгүүд багтжээ. Хэдий тийм боловч татварын хөнгөлөлтийг хангалттай яриа хэлэлцээ хийлгүйгээр тооцоолсноос бага хэмжээнд тогтоосон нь “харамсалтай явдал” хэмээн мэдэгдсэн байна.

    Cэтгэгдэл бичих