
Ирэх хоёр жилд зэсийн зах зээл харьцангуй тэнцвэртэй байх төлөвтэй гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид үзэж байна. 2021 онд зэсийн зах зээлд 150 мянган тонны хомсдол үүсээд байсан юм.
Зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, үл хөдлөх хөрөнгийн салбараа дэмжих арга хэмжээ авснаар зэсийн эрэлтийн өсөлт энэ онд гурван хувь давахаар байна.
“Bloomberg Intelligence”-ийн “Copper Mining Index” энэ онд өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Үүнээс гадна дэлхийн хэмжээнд зэсийн гарц 2022 онд 2.1 хувиар, 2023 онд 3.2 хувиар өсөх тооцоотой байна. Зэсийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Чили улсын гарц энэ онд огцом буурсан бөгөөд тус улсын гарц эргэн нэмэгдэж байж дэлхийн зэсийн нийлүүлэлтийн тооцоонд хүрнэ гэж шинжээчид үзэж байгаа аж.
Үнийн хувьд улс орнуудад инфляц эрчимжиж, эдийн засгийн өсөлт саарч буй энэ үед зэсийн үнэ тонн нь дунджаар 7000 ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ. Харин эдийн засгийн уналт болбол зэсийн эрэлт эрс буурч, тонн нь 6000 ам.доллар хүрч буурах төлөвтэй байна.
“Bloomberg Intelligence”-ийн “Copper Mining Index” энэ онд өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.