logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Юн Сок Ёл: “Tesla” БНСУ-д хөрөнгө оруулбал татварын хөнгөлөлт үзүүлэх боломжтой
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 28 15:20
    290

    Зургийг: yna.co.kr

    Юн Сок Ёл сүүлийн 12 жилд АНУ-д Төрийн айлчлал хийсэн БНСУ-ын анхны Ерөнхийлөгч боллоо

    АНУ-д Төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл 70 жилийн түүхтэй хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Эдийн засаг болон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа чангатгах хүрээнд Цагаан ордонд уулзалт хийсэн юм.

    Хоёр талын эрх баригчид цөмийн төлөвлөлтийн асуудлаарх зөвлөлдөх бүлэг байгуулах, мөн тогтоон барих хүчээ харуулах хэд хэдэн алхмыг тусгасан Вашингтоны тунхаглалыг баталсан байна. Тунхаглалд АНУ болон БНСУ цөмийн хүчийг тогтоон барих талаар шийдвэр гаргахдаа зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөж байгааг онцолжээ.

     АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл нар тогтоон барих хүчээ бэхжүүлэх, БНАСАУ-аас цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх ёс журамд учирч буй аюул заналд хариу арга хэмжээ авах зорилгоор зөвлөлдөх бүлэг байгуулахаа мэдэгдсэн байна.

    Үүнээс гадна БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Масктай оффист нь зочилж, уулзжээ. Уулзалтын үеэр “Хэрвээ “Tesla” компани БНСУ-д хөрөнгө оруулах шийдвэр гаргавал бид байршил болон татварын хөнгөлөлт, ажиллах хүчний дэмжлэг үзүүлэх боломжтой” гэдгээ илэрхийлсэн байна.

    Мөн “БНСУ дэлхийн жишигт нийцсэн роботууд, мэргэшсэн ажиллах хүчний нөөцтэй тул үйлдвэр байгуулахад тохиромжтой” хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл хэлсэн үгэндээ онцолжээ.

    Түүнчлэн тэрбээр “БНСУ-ын компаниуд Илон Маскийн “SpaceX”-тэй хамтран тус улсын сансар судлалын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаа”-гаа илэрхийлсэн байна.

    Энэхүү уулзалтыг Илон Маскийн хүсэлтээр хийсэн гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга мэдээлжээ.

    Харин Илон Маск “БНСУ нь үйлдвэр байгуулахад сонирхол татахуйц, тэргүүлэх улсуудын нэг" хэмээн онцлоод "Тус улсад хүрэлцэн очих бодолтой байна” гэсэн байна.

    Cэтгэгдэл бичих