logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Риши Сунак Их Британийн анхны Ази гаралтай Ерөнхий сайд болно
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 25 10:20
    216
    Риши Сунак: Улс орондоо, Консерватив намдаа эв нэгдэл авчрахыг эн тэргүүний зорилт болгон ажиллана

    ИБУИНХУ-ын Сангийн сайд асан, өдгөө 42 настай Риши Сунак тус улсын анхны Ази гаралтай Ерөнхий сайд болохоор боллоо.

    Эрх баригч намын даргын сунгаанаас Ерөнхий сайд асан Борис Жонсон нэрээ татаж, Нийтийн танхимын дарга Пенни Мордаунт хууль тогтоогчдоос авах саналын тооны босгыг давж чадаагүй тул Риши Сунак өрсөлдөгчгүйгээр Ерөнхий сайд болох болзол хангасан байна. 

    Инфляцын түвшин хоёр оронтой тоонд хүрч, бодлогын хүү өсөж, иргэдийн амьжиргааны өртөг эрс нэмэгдээд буй хүнд үед тэрбээр Их Британийн эдийн засгийг тогтворжуулах үүрэг хүлээж байна.

    Халаагаа өгч буй Ерөнхий сайд Лиз Трассын эдийн засгаа сэргээх шийдэмгий алхам бүтэлгүйтсэнээр зах зээлийн тогтворгүй байдал даамжирч, Консерватив намын рейтинг урьд байгаагүй түвшинд унаж, улмаар тэрбээр ажлаа авснаас ердөө зургаан долоо хоногийн дараа огцрохоор болсон билээ. 

    Харин Риши Сунак "Улс орондоо, мөн Консерватив намдаа эв нэгдэл авчрахыг эн тэргүүний зорилт болгон ажиллана" хэмээн Парламентын гишүүдэд хандан мэдэгдэл хийхдээ амлажээ. 

    Энэ мягмар гарагт тэрбээр III Чарльз хаанд бараалхаж, Засгийн газраа бүрдүүлэх зөвшөөрөл авснаар ажил үүрэгтээ орох товтой байна.

    Риши Сунак Консерватив нам 2019 оны сонгуульд ялалт байгуулснаас хойш сонгогдож буй гурав дахь Ерөнхий сайд болж байна. Түүнчлэн тэрбээр Их Британийн түүхэн дэх Хиндү шашинтай анхны Ерөнхий сайд, сүүлийн хоёр зуунд төрөн гарсан хамгийн залуу Ерөнхий сайд гэх тодотгол авч байгаа юм.

    Cэтгэгдэл бичих