logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн тэргүүний түвшинд 12 жилийн дараа Япон улсад айлчилж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 29 09:20
    120
    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл гаргав

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон улсадТөрийн айлчлал хийхээр Токио хотноо хүрэлцэн очоод байна.

    Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхитод бараалхаж, тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишидатай албан ёсны хэлэлцээ хийнэ.

    Мөн Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Хироюки Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Хидэхиса Оцүжи болон Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Ёшимаса Хаяши, хүндэт зөвлөх Тошихиро Никай нарыг хүлээн авч уулзах ажээ.

    Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон улсад хийж буй Төрийн айлчлал нь Монгол Улс, Япон улсын харилцааг гүнзгийрүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлох ач холбогдолтой юм байна. 

    29-2.jpg

    Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний урилгаар БНХАУ-д Төрийн айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа болон олон улс, бүс нутгийн харилцааны харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрсэн байна.

    Хоёр улсын Төрийн тэргүүн нар хоёр орны худалдааны дэд бүтцийг сайжруулах, худалдааг өргөжүүлэн нэмэгдүүлэх талаар голлон тохиролцоонд хүрлээ. Үүнд Монгол Улс, БНХАУ-ыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээх асуудал багтаж байгаа ажээ. Хоёр улсын худалдааны нийт эргэлтийг ирэх таван жилд 20 тэрбум ам.доллар хүргэх асуудал мөн дурдагдсан байна.

    Монгол Улс БНХАУ-тай өнгөрсөн онд хийсэн худалдааны нийт эргэлт 10.2 тэрбум ам.доллар байсан нь гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлж байгаа юм.

    Харин урт хугацаанд нүүрс нийлүүлэх, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг өмнө тохиролцсон асуудлуудыг бататган хэлэлцсэн байна.

    Түүнчлэн урлаг, спортын цогцолборын бүтээн байгуулалтын төслийн ТЭЗҮ-ийн судалгааг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийх, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

    Үүнээс гадна БНХАУ Монгол Улстай хийсэн своп хэлцлийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авна гэдгээ дахин илэрхийлснийг Сангийн сайд мэдэгдлээ.

    Монгол Улсын хувьд своп хэлцлийн дагуу БНХАУ-д 2023 онд төлөх ёстой өрийн хэмжээ нь 1.8 тэрбум ам.доллар байгаа юм. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн 14 хувьтай тэнцэхээр байна. Харин нийт өрийн 5.3 хувийг энэхүү хэлцэл эзэлж байгаа аж.

    Сангийн сайд Б.Жавхлан

    Мөн Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж барихаар БНХАУ-ын “ЭКСИМ” банкнаас зээл авахаар боллоо.

    Түгжрэлийн асуудлыг шийдэхэд ойрын жилүүдэд метроны төсөл хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаагаа Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өмнө нь мэдэгдэж байсан юм.

    Харин үүний оронд "BRT" буюу тусгай замын автобусны системийг нэвтрүүлэхэд 50 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа аж.

    Cэтгэгдэл бичих