logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Японы Засгийн газар иений өсөлтийг дэмжихийн тулд $37 тэрбумын интервенц хийсэн байж магадгүйг шинжээчид тооцоолжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 25 16:50
    48
    Өнгөрсөн сард Япон улсын Засгийн газар 1998 оноос хойш анх удаа интервенц хийсэн ч иений ханш үргэлжлэн суларсан тул стратегиа өөрчилжээ

    Өнгөрсөн баасан гарагт Япон улс иений ханшийн өсөлтийг дэмжихийн тулд түүхэндээ байгаагүй том хэмжээний интервенц хийсэн байх магадлалтай байгаа аж. Брокерын үйлчилгээ үзүүлэгч “Central Tanshi” компани Японы Төв банкны төлбөрийн тэнцлийн үзүүлэлт, хөрөнгийн урсгалын тооцоон дээр үндэслэн энэ дүгнэлтийг гаргажээ. 

    3.png

    Төв банкны урсгал тэнцлийн өөрчлөлтийн төсөөлөл болон “Central Tanshi”-аас гаргасан интервенцгүй үеийн тэнцлийн төсөөллийг харьцуулан энгийн тооцоолол хийж үзвэл зах зээл дэх энэхүү арга хэмжээнд 5.5 их наяд ам.доллар буюу 36.8 тэрбум ам.доллар зарцуулагдсан байж магадгүй байна.

    Хэдий тийм боловч энэ нь даваа гарагийн ханшийн хөдөлгөөнд нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа аж. Даваа гарагт эсвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас нь зах зээлд интервенц хийсэн эсэх талаар Япон улсын Сангийн яамны албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Өнгөрсөн сард Японы Засгийн газар 1998 оноос хойш анх удаа зах зээлд интервенц хийсэн ч иений ханш үргэлжлэн суларсан тул стратегиа өөрчлөөд байсан юм. Мөн өмнөх интервенцийг хийхдээ тэр даруйд нь зарлаж байв.

    “Бид зах зээлийг хоногийн 24 цаг, жилийн 365 хоногийн турш хянаж, спекулятив арилжааны эсрэг шаардлагатай арга хэмжээг хаана ч, хэзээ ч авах боломжтой системийг ажиллуулж байна. Ханшийн огцом хэлбэлзэл Японы эдийн засаг, компаниуд, айл өрхүүдэд ноцтой асуудал дагуулах болно” хэмээн Япон улсын Сангийн яамны Гадаад хэрэг хариуцсан дэд сайд Масато Канда онцолжээ.

    Cэтгэгдэл бичих