logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Индонез улс дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн тулд бокситын экспортдоо хориг тавина
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 22 16:30
    123
    2020 оны нэгдүгээр сард Индонез улс никелийн түүхий эдийн экспортоо зогсоожээ

    Индонез улс бокситын экспортод тавих хоригоо төлөвлөгөөний дагуу ирэх оны зургаадугаар сараас эхлүүлэхийг тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ бататгажээ.

    Хөнгөн цагаан үйлдвэрлэлийн гол түүхий эд болох бокситын боловсруулалтыг дотооддоо дэмжих зорилгоор энэхүү арга хэмжээг авч байгаа аж. 2020 оны нэгдүгээр сард Индонез улс никелийн түүхий эдийн экспортоо мөн адил зогсоосны үр дүнд дотоодын никель үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж чадсан амжилтыг давтахын тулд дээрх шийдвэрийг гаргасныг Жоко Видодо онцолжээ.

    Никелийн экспортын хориг нь Олон Улсын Худалдааны Байгууллагад хүртэл маргаан дагуулж байсан ч нөгөө талаараа Индонезын экспортын үнэлгээ өсөхөд нөлөөлсөн гэж үздэг.

    Байгалийн баялаг ихтэй тус улс сүүлийн үед таваарын экспортын бодлогоороо зах зээлд цочрол өгөх нь нэмэгдээд байгаа аж. Тухайлбал: энэ онд гол экспортын бүтээгдэхүүнүүд болох дал модны тос болон нүүрсний нийлүүлэлтээ түр хугацаанд зогсоосон нь мөн л хэл ам дагуулсан юм.

    Өмнөх түүхийг харвал Жакарта 2014 онд эрдэс бүтээгдэхүүний экспортыг бүхэлд нь хамарсан хориг тавьж, 2017 онд түүнийгээ цуцалж байв. Үүний улмаас тус улсын бокситын гол импортлогч нь байсан БНХАУ Африк тивд хөнгөн цагааны олборлолтыг хөгжүүлэх ажлаа эрчимжүүлэхэд хүрсэн байна. 

    2021 онд БНХАУ Индонез улсаас 17.8 сая тонн боксит импортолсон бол энэ оны эхний 11 сард 17.98 сая тонныг аваад байгаа нь нийт бокситын импортынх нь 15.6 хувийг эзэлж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих