logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Өвлийн аялал жуулчлалыг дэмжих чиглэлд “Шинэ жилээр Монголд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 22 15:30
    272
    2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд "Шинэ жилээр Монголд” хөтөлбөрийг 2022 оны XII/25-наас 2023 оны I/10-ны өдрүүдэд зохион байгуулна

    2023 онд нэг сая жуулчин хүлээн авах томоохон зорилтын хүрээнд өвлийн аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр “Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг 2022 оны 12 дугаар 25-наас ирэх оны нэгдүгээр сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсныг НЗДТГ мэдээллээ. 

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулан ажиллаж байна. Монгол Улсын аялал жуулчлалын салбар 2019 онд хамгийн их буюу 577 мянган гадаадын жуулчин хүлээн авч, тус салбараас 607 сая ам.долларын орлого олж, тухайн жилдээ дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувийг эзэлж байсан ч 2020 онд 58 мянга, 2021 онд 33 мянган жуулчин хүлээн авсан нь тус салбарт төдийгүй Монгол Улсын эдийн засагт хүндрэл үүсгэсэн юм.

    Цар тахлын дараах үед аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, тус салбарын орлогыг 1.2 тэрбум ам.доллар буюу 4.2 их наяд төгрөг хүргэн дотоодын нийт бүтээгдэхүүний 11.5 хувь, 2024 онд 16 хувь хүргэхэд чиглэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна. 
    Энэ оны жилийн эцэс гэхэд жуулчдын тоог 250 мянга хүргэж, жуулчдаас орох орлогыг нэг их наяд төгрөг хүргэхийг зорьж байгаа аж.

    “Шинэ жилээр Монголд” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочлох үйлчилгээний есөн салбарын 176 аж ахуйн нэгж, байгууллагын 728 үйлчилгээний цэг 5-50 хүртэлх хувиар хямдрал, урамшуулал зарлах юм байна. Тухайлбал: 17 зочид буудал, 65 ресторан, зоогийн газар, 18 баар, паб, караоке, томоохон 10 худалдааны төв, их дэлгүүр, хүнсний дэлгүүрийн 325 нэгж худалдааны салбар, ноос, ноолууран бүтээгдэхүүний 10 дэлгүүр, цахилгаан барааны дөрвөн дэлгүүрийн 24 салбар, саун, массажны дөрвөн байгууллага, эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээний 14 байгууллага, шинэ жилийн хөтөлбөр, үзвэр үйлчилгээтэй 14 байгууллага дээрх  хөтөлбөрт нэгдээд байна.

    Энэхүү санаачилга Монгол Улсад өвөл ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх эхлэл тавина хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа аж.

    22-4.JPG

    Үүнээс гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “UB Winter sale” төслийг санаачлан “UB Winter” гар утасны аппликейшн, www.UBwinter.com цахим хуудсыг нэвтрүүлжээ. Таван хэлээр хөгжүүлэлтээ хийж буй цахим платформуудаар дамжуулан өвлийн аялал жуулчлалыг олон улсад сурталчлах, арга хэмжээний мэдээлэл хүргэх, дотоод, гадаадын жуулчдад бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн мэдээллийг нэг дороос авах боломж бүрдүүлэх юм байна.

    Монгол Улсад ирэх жуулчдад зориулан 11 дүгээр сараас эхлэн гадаадын 60 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэхүү хөтөлбөрийн талаарх мэдээ, мэдээллийг түгээжээ. 

    Cэтгэгдэл бичих