logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Цар тахлын хязгаарлалтыг эсэргүүцэж буй хятадууд хоосон цаас барин жагсаж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 29 11:20
    599
    БНХАУ-ын Өрөмч, Шанхай, Кашгар, Шиан, Бээжин, Ухань зэрэг 10 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна

    Цар тахлын хатуу хязгаарлалтыг эсэргүүцэн жагсаж буй БНХАУ-ын иргэд хууль сахиулагчидтай сөргөлдөхгүйгээр дуу хоолойгоо хүргэх нэгэн сонирхолтой тактикийг ашиглаж эхэлжээ. Тэд хотын төв, гудамжны булан, метроны буудлуудад хоосон цагаан цаас барин зогсох болсон байна. 

    Хэдий тийм боловч ямар нэгэн эсэргүүцлийн бичиггүй, “гэмгүй” цагаан цаас нь эрх баригчдын хувьд гэмтэй агуулга бүхий үйлдэлд тооцогдож байгаа аж. Учир нь 2020 онд Хонгконгт үндэсний аюулгүй байдлын хууль батлагдсаны дараа гарсан томоохон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр хоосон цагаан цаас нь иргэдийн бухимдлын бэлгэ тэмдэг болж байжээ. Бээжингийн шахалтаар баталсан тус хуулиар Хонгконгийн иргэд Коммунист намын удирдлагыг нээлттэй эсэргүүцвэл төрөл бүрийн шийтгэл оногдуулдаг болсон юм. Тиймээс хоосон цаас барьснаар салан тусгаарлах үзлийг илэрхийлэх аливаа уриа лоозон гаргасан гэж буруутгагдах үндэслэл байхгүй гэж жагсагчид үзжээ.

    Энэ онд Их Британид III Чарльзын Хаан ширээ залгамжлах ёслолыг эсэргүүцсэн жагсагчид, мөн Украин дахь эзлэн түрэмгийллийг эсэргүүцсэн ОХУ-ын жагсагчид энэхүү аргыг мөн хэрэглэсэн байна. 

    Хоосон цаасаар эсэргүүцлээ илэрхийлэх явдал БНХАУ-д олон нийтийн дунд хурдацтай тархаж буйн нэгэн жишээ нь тус улсын бичгийн хэрэгслийн тэргүүлэх үйлдвэрлэгч “Shanghai M&G Stationery” компани А4 хэмжээтэй бичгийн цаасны худалдаагаа зогсоох “яаралтай мэдэгдэл” гаргасан тухай мэдээ байв. Энэхүү мэдэгдлийг харуулсан зураг цахим орчинд тархсан ч тус компани даваа гарагт биржийн мэдүүлэгтээ үүнийг ташаа мэдээлэл хэмээн үгүйсгэжээ.

    Cэтгэгдэл бичих