logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “BHP” зэс үйлдвэрлэлийн “OZ Minerals”-ийг $6.4 тэрбумаар худалдан авахад ойртлоо
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 22 18:30
    112
    “BHP" компанийн зүгээс тавьсан нэгж хувьцааг нь 28.25 австрали доллароор үнэлэн авах саналыг “OZ Minerals”-ийн ТУЗ-ийн гишүүд 100 хувийн саналаар дэмжжээ

    “BHP” компани Австралийн зэс үйлдвэрлэгч “OZ Minerals” компанийг 9.6 тэрбум австрали доллар буюу 6.4 тэрбум ам.доллароор худалдан авах саналаа заавал биелүүлэх гэрээгээр баталгаажууллаа. Ингэснээр тус компани сүүлийн 10 гаруй жилийн хугацаа дахь хамгийн өндөр үнийн дүнтэй хэлцлээ амжилттай болгосны зэрэгцээ цэвэр эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэлд ашиглагдах гол материалуудын зах зээл дэх нөлөөллөө бэхжүүлж байна.

    11 дүгээр сард “BHP"-ийн зүгээс тавьсан нэгж хувьцааг нь 28.25 австрали доллароор үнэлэн авах саналыг  “OZ Minerals”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжжээ. Харин ирэх оны III-IV сарын хооронд хувьцаа эзэмшигчид нь дээрх саналыг хүлээн авахаар байгааг мэдээлжээ. Таван сарын өмнө “BHP” тус компанийн нэгж хувьцааг 25 австрали доллароор авах анхны саналаа тавьсан ч татгалзсан хариу авч байв.

    Ирэх 20 жилийн хугацаанд эрэлт нь бараг 60 хувиар өсөх төлөвтэй байгаа зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд “BHP” компани багтдаг. Төмрийн хүдрийн хэрэглээний өсөлт саарч, дэлхий нийтээрээ шатах түлшнээс татгалзаж байгаа энэ үед зэс, никель, калийн давснаас бүрдсэн “ирээдүйн металлууд” нь компанийн өсөлтийг хангах гол хүчин зүйл болно гэж “BHP” онцолж байна.

    Тус компани хамгийн сүүлд 2011 онд “Petrohawk Energy”-ийг 12.1 тэрбум ам.доллароор худалдан авсан нь хамгийн өндөр дүнтэй хэлцэл нь болж байв. Харин “OZ Minerals”-ийг худалдан авснаар “BHP”-ийн зэсийн үйлдвэрлэл жилд долоо орчим хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих