
АНУ-ын Засгийн газар ам.долларын дижитал хувилбарыг гаргахад төдийлөн яарахгүй байгааг тус улсын Сангийн яамны санхүүгийн зах зээл, тогтвортой байдлыг хариуцсан албан тушаалтан мэдээлжээ.
Холбооны Нөөцийн банкны дижитал мөнгөн дэвсгэртийг нэвтрүүлснээр банк хоорондын төлбөр тооцооны хурд нэмэгдэж, зардал үнэхээр буурах эсэхийг эхлээд зохицуулагчид нягтлан шалгах шаардлагатай болохыг Сангийн яамны дотоодын санхүү хариуцсан нарийн бичгийн дэд дарга Нелли Лианг онцолж байна.
Дижитал доллар гаргаснаар олон улсын худалдаа, гадаад валютын нөөцөд ам.долларын эзэлдэг голлох байр суурийг хадгалахад тус болох эсэх талаар асуултад “Бид дэлхийд манлайлсан хэвээр байгаагийн гол шалтгаан бол бидний технологи биш. Харин бидний засаглалын систем, санхүүгийн зах зээлийг засаглах дүрэм журам, эрх зүйт ёс, институтуудын аюулгүй бөгөөд найдвартай байдал юм” хэмээн тэрбээр хариулжээ.
Холбооны Нөөцийн банк анхандаа 2023 онд ам.долларын дижитал хувилбарыг гаргахаар зорьж байв. Харин Нелли Лиангийн өгүүлснээр хэрэв тав болон түүнээс дээш жилийн дараа бусад улсууд олноороо дижитал мөнгөн дэвсгэртээ танилцуулбал АНУ ч гэсэн энэ зарчмыг дагаж магадгүй байгаа аж.