logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Марк Мобиус: “Bitcoin”-ийн ханш $10,000 хүртэл унах орон зай бий
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 29 16:50
    350
    “FTX” крипто бирж дуулиантайгаар дампуурлаа зарласан нь бусад криптовалютын компаниудыг араасаа дагуулж магадгүй гэсэн болгоомжлол бий болгоод байна

    Крипто зах зээлийн уналт цаашид үргэлжлэх орон зай байсаар байгааг “Mobius Capital Partners” компанийн хамтран үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулалтын сангийн Менежер Марк Мобиус анхааруулсан байна.

    Ялангуяа “Bitcoin”-ийн ханш эргэн унаж, 10 мянган ам.доллар хүрч магадгүйг тэрбээр онцлоод, “Виртуал хөрөнгө “дэндүү аюултай” тул өөрийн болон үйлчлүүлэгчдийнхээ мөнгөөр үүнд хөрөнгө оруулалт хийхгүй болох”-оо илэрхийлжээ.

    1.png

    “Хэдий тийм боловч зарим хөрөнгө оруулагчдын найдлагыг тээсэн хэвээр байгаа учраас криптовалют үгүй болохгүй. “FTX”-ийн дампуурлыг үл харгалзан “Bitcoin” ханшаа хадгалсан нь гайхалтай” хэмээн тэрбээр дурдсан байна. 

    Тэрбумтан Сэм Бэнкман-Фридийн “FTX” крипто бирж дуулиантайгаар дампуурлаа зарласан нь виртуал хөрөнгийн зах зээлийг дээсэн дөрөөн дээр авчирч, бусад криптовалютын компаниудыг араасаа дагуулж магадгүй гэсэн болгоомжлол бий болгоод байгаа юм.

    Бусад крипто зах зээлийн шинжээчид ч “Bitcoin”-ийн ханш 2020 оны түвшинд буюу 10 мянган ам.доллар орчимд дахин очно гэж үзэж байна. 

    “Deribit”-ийн мэдээллээс үзвэл “Bitcoin”-ийн худалдах опционы 12 дугаар сараар таслах үнэ 10 мянган ам.доллар хүрсэн тохиолдол маш их байгаа аж. Энэ нь деривативын хөрөнгө оруулагчид “Bitcoin”-ийн ханш энэ түвшинд хүрэхэд бэлтгэлтэй байгааг харуулж байна.