logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    COVID-19-ийн тархалт эрчимжсэнээр БНХАУ-ын эдийн засаг 2022 оныг уналттайгаар үдлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 03 11:55
    293
    БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж байгаагаас үүдэн оны эхний хэдэн сард эдийн засгийн идэвхжил нь саарах магадлалтай байна

    2022 оны 12 дугаар сард бизнесийн салбарын болон хэрэглэгчийн зарцуулалт буурснаар БНХАУ-ын эдийн засаг 2022 оныг уналттайгаар үдсэн байна. Үүгээр зогсохгүй тус улс даяар COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж байгаагаас үүдэн оны эхний хэдэн сард эдийн засгийн идэвхжил саарах магадлалтай байгаа аж.

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан эдийн засгийн албан ёсны дүн мэдээлэлд дурдсанаар 12 дугаар сард БНХАУ-ын үйлдвэрлэл салбарын үзүүлэлт өмнөх сараас нэг нэгжээр буурсан бол үйлчилгээний салбарын уналт мөн үргэлжилж, цар тахал эхэлж байсан 2020 оны хоёрдугаар сарын түвшинтэй ижил үзүүлэлттэй гарсан байна. 

    Үүнээс гадна “China Beige Book”-ийн судалгаагаар тус улсын эдийн засаг IV улиралд өмнөх оны мөн үеэс агшсан гэсэн үзүүлэлт гарчээ.

    Бээжин зэрэг томоохон хотуудад COVID-19-ийн халдварын тархалт оргилдоо хүрээд буурах хандлага ажиглагдаж, эдийн засгийн үйл ажиллагаа нь түүнийг дагаад сэргэж байгаа ч бусад бүс нутагт халдвар эрчимтэй тархсан хэвээр байна. Ялангуяа нэгдүгээр сарын эцсээр тохиох Сар шинийн баярын үеэр шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнээр хөдөө орон нутагт тархалт даамжрах эрсдэлтэй байгаа ажээ.

    “Citigroup”-ийн үзсэнээр эдийн засгийн идэвхжилийн гол хэмжүүр болох Худалдан авалтын менежерийн индекс (PMI) БНХАУ-д 12 дугаар сард ёроолдоо хүрсэн байх магадлалтай тул ирэх саруудад сэргэх төлөв өндөр байна.

    “COVID-19-ийн халдварын тохиолдол оргилдоо хүрэхтэй зэрэгцэн илүү өргөн хүрээг хамарсан сэргэлт ажиглагдах боломжтой. Үүний дээр Сар шинийн баярын өдрүүдэд ерөнхийдөө БНХАУ-ын эдийн засаг удаашрах хандлагатай байдаг” хэмээн “Citigroup”-ийн БНХАУ-ыг хариуцсан Ахлах эдийн засагч Ю Шианрон онцоллоо.

    Шинжээчдийн дийлэнх нь БНХАУ-д “коронавирус”-ийн халдварын давлагаа оргилдоо хүрэх үед эдийн засаг хурдацтай сэргэнэ гэж үзэж байгаа бөгөөд 2022 онд тус улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл гурван хувь байсан бол энэ оны төсөөллөө 4.8 хувь болж нэмэгдүүлээд байна.

    Cэтгэгдэл бичих