logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Albemarle” литийн үнийг өндөр түвшинд хадгалахыг уриалав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 26 14:40
    499
    Литийн үнэ өнгөрсөн онд 2 дахин, сүүлийн 3 жилд 9 дахин өсөөд байна

    Уул уурхайн салбарт цахилгаан автомашины цэнэг хураагуурын металлын шинэ эх үүсвэрийг хөгжүүлэхэд дэм үзүүлж, ногоон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхийн тулд литийн үнийг өнөөгийн өндөр түвшинд удаан хадгалахыг “Albemarle” компани уриалжээ.

    Дэлхийд литийн олборлолтоор тэргүүлдэг тус компани үнийн өсөлтийг ийнхүү хөхиүлэн дэмжиж байгаа нь цахилгаан автомашин үйлдвэрлэгчид болон тэднийг нэн чухал материалаар хангадаг уул уурхайн компаниуд хоорондын хагарлыг улам нэмэгдүүлэх магадлалтай юм. Ялангуяа энэхүү металлын өндөр үнэ нь цахилгаан автомашины ашигт ажиллагаанд эрсдэл учруулах болсон аж.

    Өнгөрсөн онд литийн үнэ даруй хоёр дахин, сүүлийн гурван жилд бараг ес дахин өсөөд байгааг “Benchmark Mineral Intelligence”-ийн индексээс харж болохоор байна. Харин 2023 онд литийн үнэ 2022 оны түвшнээс 40 хувиар өснө гэж “Albemarle” тооцоолжээ.

    АНУ-ын Хойд Каролинад төвтэй, “Tesla” зэрэг олон авто үйлдвэрлэгчдийг түүхий эдээр хангадаг “Albemarle” нь одоогоор Чили, Австрали, БНХАУ, АНУ-д литийн шинэ төслүүд эхлүүлээд байгаагаас гадна Европт лити боловсруулах томоохон үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. 

    “Хөрөнгө оруулалтын эдгээр эрсдэлүүдийг давахад шаардлагатай хөшүүрэгт дэм болохын тулд литийн үнэ өндөр түвшинд хадгалагдах хэрэгтэй. Одоогоор литийн зах зээл өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад эрэлт багатай байна. Удахгүй нийлүүлэлт дорвитой нэмэгдэх боловч эрэлтийн өсөлт илүү чухал” хэмээн “Albemarle”-ийн Эрчим хүч хадгалалтын хэлтсийн захирал Эрик Норрис онцоллоо.

    2030 он гэхэд дэлхийн хэмжээнд литийн эрэлт 3.7 сая тонн хүрэх бол тухайн үед “Albemarle” 600 мянган тонн лити ханган нийлүүлэх тооцоотой байгаа аж.

    Cэтгэгдэл бичих