logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “SouthGobi Resources” I улиралд $27.9 саяын цэвэр ашигтай ажиллалаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 22 11:00
    453

    Зургийг: С.Батсайхан

    2022 оны эцсээр “SouthGobi Resources” гол уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлснээр нүүрсний олборлолт нь эргэн эрс өсжээ

    Хонгконг болон Торонтогийн “Venture” биржид давхар бүртгэлтэй “SouthGobi Resources” компани 2023 оны эхний улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны аудитлагдаагүй тайлангаа танилцууллаа.

    Тайлант хугацаанд “SouthGobi Resources” 27.9 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. 2022 оны мөн үед компани 0.2 сая ам.долларын үйл ажиллагааны алдагдалтай ажиллаж байсан бол ийнхүү ашигт ажиллагаа нь сэргэжээ. Энэ нь 28,100 хувийн өсөлт болж байна.

    Оны эхний улиралд тус компанийн борлуулалт өсөж, 0.6 сая тонн бүтээгдэхүүн борлуулсан нь цэвэр ашгийн хэмжээ нэмэгдэхэд гол түлхэц болсон талаар “SouthGobi Resources” тайландаа онцолжээ.

    Түүнчлэн тус компанийн борлуулах нүүрсний үнэ тонн нь 104.1 ам.доллар хүрсэн нь 14 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Тодруулбал: 2022 оны эцсээр “SouthGobi Resources” компани гол уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлснээр нүүрсний олборлолт нь эргэн эрс өссөн байна. Ингэснээр 2023 оны эхний улиралд тус компанийн БНХАУ-д экспортлох нүүрсний хэмжээ нэмэгдэж, бэлэн мөнгөний урсгал нь өсөхөд нөлөөлжээ.

    Үүнээс гадна “SouthGobi Resources” компани урьдчилан таамаглаж болох ирээдүйд БНХАУ-ын нүүрсний зах зээл эерэг төлөвтэй байгааг мэдэгдлээ. Учир нь тус улсын эрчим хүчний гол эх үүсвэр нүүрс хэвээр байна гэж үзсэн байна.

    Хэдий тийм боловч БНХАУ-д байгаль, орчны хамгаалал болон аюулгүй үйлдвэрлэл талаасаа зохицуулалтууд чангарснаар нүүрсний нийлүүлэлт, импорт нь хязгаарлагдмал байх хүлээлттэй гэж үзсэн байгаа аж. Энэ утгаараа нүүрсний үнэ харьцангуй савлагаатай байна гэж таамаглажээ.

    Cэтгэгдэл бичих