logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Өнөрсайхан
    2023 онд төсвийн алдагдал ₮1.4 их наяд буюу ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэхээр батлав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 18 10:25
    275
    2023 онд төсвийн алдагдал ₮1.4 их наяд буюу ДНБ-ий 2.6 хувьтай тэнцэнэ

    Төсвийн тэнцвэржүүлсэн орлого оны эхний 10 сард 13 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    18-1.JPG

    Харин зарлагын хэмжээ 14 их наяд төгрөг болж, 14.6 хувиар өссөн байна. Ингэснээр төсвийн алдагдал нэг их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 34.2 хувиар буурчээ. Төсвийн алдагдал цар тахлын үеийн жилүүдээс буурсан ч 2019 онд 545.4 тэрбум төгрөгийн ашигтай байсантай харьцуулахад эрс өсөөд байна.

    Өнгөрсөн онд 2022 оны төсвийг батлахдаа 16.1 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэхээр тооцоолж байсан юм. Аравдугаар сард төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь энэ оны орлогын гүйцэтгэл батлагдсан хэмжээнд хүрэхгүй байх магадлалтай байна.

    18-2.JPG

    Харин ирэх оны батлагдсан төсвийн хувьд орлогыг энэ хэмжээнээс 20 гаруй хувиар нэмэгдүүлж, 19.5 их наяд төгрөг гэж батлаад байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувьтай тэнцэж байгаа аж. Харин зарлагыг 20.5 их наяд төгрөг гэж тооцоолсноор 2023 онд 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлаад байна.

    Төсвийн тэлэлт өндөр байгааг эдийн засагчид шүүмжилж байгаа ч алдагдлын хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6 хувиас ихгүй байх гэсэн зорилтот түвшнээс бууруулсан гэж ЗГХЭГ мэдээлсэн юм.

    Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй байх, үрэлгэн байдлыг хязгаарлах зэргээр нэг их наяд төгрөг хэмнэх боломж бий болж байна гэж онцолж байна.

    Cэтгэгдэл бичих