logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    АНУ шингэрүүлсэн байгалийн хийн экспортоор хэдхэн жилийн дотор Катартай зэрэгцэж, дэлхийд тэргүүлж эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 03 16:20
    238
    2022 онд АНУ болон Катар улс тус бүр 81.2 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий экспортолжээ

    АНУ өнгөрсөн онд шингэрүүлсэн байгалийн хийн экспортын хэмжээгээр Катар улстай хамт дэлхийд тэргүүлсэн нь энэхүү зах зээлд тус улсын хурдацтай өсөлтийг харуулсан ололт амжилт боллоо.

    “Bloomberg”-ийн тайлангаас харвал 2022 онд дээрх хоёр улс тус бүр 81.2 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий экспортолжээ. Энэ нь Катар улсын хувьд бага зэрэг өсөлттэй үзүүлэлт бол Аляскийг эс тооцвол дөнгөж 2016 оноос шингэрүүлсэн байгалийн хий экспортолж эхэлсэн АНУ-ын хувьд томоохон үсрэлт болж байна. 

    unnamed (1).jpg

    Занарын хий олборлох технологийн шинэчлэл, шингэрүүлэх үйлдвэрүүдэд хийсэн олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хосолсон нь АНУ-ыг богино хугацааны дотор импортлогч орноос дэлхийн гол ханган нийлүүлэгчдийн нэг болгон өөрчилжээ. Дэлхийн хэмжээнд эрчим хүчний хямрал нүүрлэсний зэрэгцээ олон орон ОХУ-ын байгалийн хийнээс татгалзаж байгаа нь АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн эрэлтийг нэмэгдүүлсний зэрэгцээ Мексикийн булан дагуух экспортын шинэ төслүүдийг эрчимжүүлэхэд нөлөөлөх боломжтой юм.

    Өнгөрсөн зургаадугаар сард Техас муж дахь Фрипортын үйлдвэрт гал гарч, үйл ажиллагаа нь зогсоогүй байсан бол АНУ шингэрүүлсэн хийн экспортоор дэлхийд нэгдүгээрт бичигдэх байв. Тус үйлдвэрийн үйл ажиллагаа энэ сарын сүүлээр хэвийн үргэлжлэх тул АНУ дээрх үзүүлэлтээр тэргүүлэх нь баттай болж байна.

    Хэдий тийм боловч АНУ 2030 он хүртэл тэргүүлэгчийн байр сууриа хадгалахыг хүсвэл шингэрүүлсэн байгалийн хийн экспортын хүчин чадлаа улам нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Катар улс үйлдвэрлэлийн байгууламжуудаа асар том цар хүрээнд өргөжүүлж байгаа тул 2026 оноос тэргүүлэх экспортлогчийн байр сууриа бататгах магадлалтай аж. 

    Cэтгэгдэл бичих