logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    ОХУ-аас эрчим хүч импортлоход БНХАУ $8.3 тэрбумыг зарцуулсан нь 68 хувиар өссөн үзүүлэлт боллоо
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 21 11:37
    200
    VIII сард БНХАУ ОХУ-аас 8.3 сая тонн газрын тос импортолжээ

    Импортын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ түүхий газрын тос, нефтийн бүтээгдэхүүн, байгалийн хий болон нүүрсний нийлүүлэлт талд Москвагаас хамааралтай байдлаа нэмэгдүүлсээр байна. 

    БНХАУ наймдугаар сард ОХУ-аас 8.3 тэрбум ам.долларын эрчим хүчний анхдагч бүтээгдэхүүн импортолсон нь дээд үзүүлэлт боллоо. БНХАУ-ын гаалийн байгууллагын тоо баримтаас харвал энэ нь өмнөх оны мөн үеэс 68 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд тэр дундаа ОХУ-аас нийлүүлэх нүүрсний хэмжээ нь дээд цэгтээ хүрчээ. Ийнхүү сүүлийн зургаан сарын хугацаанд тооцвол тус улсын ОХУ-аас авсан эрчим хүчний импорт 44 тэрбум ам.доллар болсон нь 74 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.

    Дайнаас шалтгаалсан дэлхий дахины эрчим хүчний үнийн өсөлтийн улмаас импортын өртөг нэмэгдсэн ч БНХАУ стратегийн холбоотноосоо нийлүүлэх хэмжээгээ өндөр хэвээр хадгалж, зарим тохиолдолд хөнгөлөлттэй үнээр авч байна. Хэдий тийм боловч энэ оны хэмжээнд авч үзвэл эдийн засгийн удаашрал болон тус улсын Засгийн газрын COVID-19-ийг Үл тэвчих бодлого эрэлтэд нөлөөлсний улмаас БНХАУ-ын эрчим хүчний нийт импортын хэмжээ нь өмнөх жилүүдийнхээс сул байгаа аж.

    Дээрх үзүүлэлтээс харвал өнгөрсөн сард БНХАУ ОХУ-аас 8.3 сая тонн газрын тос импортолсон байна. Харьцуулбал долоодугаар сард 7.15 сая тонн, харин жилийн өмнө 6.53 сая тонн газрын тос импортолж байжээ. Сонирхолтой нь дөрөвдүгээр сараас хойш анх удаа Саудын Араб БНХАУ-д экспортолсон газрын тосны хэмжээгээр ОХУ-ыг гүйцэж тэргүүлсэн байна. 

    Харин ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээ 8.5 сая тонн хүрсэн буюу өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгдсэн нь мөн шинэ дээд үзүүлэлт болжээ. Ялангуяа гангийн үйлдвэрлэлд ашиглагддаг коксжих нүүрсний импортын хэмжээ 1.9 сая тонн хүрсэн байна.

    Түүнчлэн шингэрүүлсэн байгалийн хийн худалдан авалт 671 мянган тонн болж өссөн нь 2020 оноос хойших хамгийн дээд хэмжээ буюу өмнөх оны мөн үеэс 37 хувиар өссөн дүн болжээ.

    Украин дахь эзлэн түрэмгийллийнх нь хариу арга хэмжээ болгож Европын Холбооноос тавьсан хоригууд чангарч байгаатай холбоотойгоор ОХУ ойрын хугацаанд БНХАУ тэргүүтэй холбоотон улсуудад нийлүүлэх түүхий эдийн хэмжээгээ улам нэмэгдүүлэх төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих