logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Goldman Sachs” БНЭУ-ын эдийн засгийн ирэх оны өсөлтийн төсөөллөө бууруулав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 21 16:55
    186
    2023 онд БНЭУ-ын ДНБ 5.9 хувиар өснө гэж “Goldman Sachs”-ийн эдийн засагчид тооцоолжээ

    “Goldman Sachs” групп БНЭУ-д зээлийн өндөр өртөг хэрэглэгчийн эрэлтэд сөргөөр нөлөөлсөн, цар тахлын эргэн сэргэлтийн үр өгөөж суларсан зэрэг шалтгаануудыг харгалзан үзээд тус улсын эдийн засгийн ирэх оны төсөөллөө бууруулан тогтоожээ.

    Эндрю Тилтоноор удирдуулсан “Goldman Sachs”-ийн эдийн засагчид ням гарагт гаргасан тайландаа 2023 онд БНЭУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 6.9 хувиар өснө гэсэн өмнөх төсөөллөө 5.9 хувь болгож бууруулсан байна.

    “Ирэх онд Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийг жилийн хоёр хагаст хуваан авч үзэж болохоор байна. Эхний хагаст цар тахлын эргэн сэргэлтийн идэвх буурч, мөнгөний бодлогын чангаралт дотоодын эрэлтэд нөлөөлснөөр өсөлт удааширна. Харин хоёрдугаар хагаст дэлхийн эдийн засгийн өсөлт сэргэж, цэвэр экспортын үзүүлэлт сайжирч, хөрөнгө оруулалтын өсөлтийн мөчлөг эхэлснээр эдийн засгийн өсөлт дахин эрчийг авах магадлалтай байна” хэмээн тайланд дурджээ.

    Өнгөрсөн санхүүгийн жилд цар тахлын сэргэлтийн үеэр БНЭУ голлох эдийн засагтай орнуудын дунд өсөлтийн эрчээрээ тэргүүлсэн боловч өдгөө АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хатуу бодлого, хэрэглээний үнийн өсөлт, төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдлын тэлэлт зэргээс үүдэлтэй олон сорилтуудтай тулгараад байна.

    Хэдийгээр рупигийн ханш ам.долларын эсрэг тодорхой хэмжээнд сулраад байгаа ч бүс нутагтаа хамгийн тогтвортой валютуудын нэгт тооцогдож байгааг  “Goldman Sachs”-ийн  шинжээчид онцолсон бөгөөд үүнтэй холбогдуулан ирэх оны Энэтхэгийн инфляцын төсөөллөө 6.8 хувиас 6.1 хувь болгон бууруулжээ.

    Cэтгэгдэл бичих