
Даваа гарагт “Microsoft” компани инженерчлэлийн тодорхой хэлтсүүддээ орон тооны цомхотгол хийх төлөвлөгөө гаргасныг ойрын эх сурвалжаас мэдээлжээ. Ингэснээр тус компани удаан хугацаанд үргэлжлэх сул эрэлтэд бэлтгэн зардлаа танаж буй технологийн аварга компаниудын эгнээнд нэгдэж байна.
Цомхотголын хамрах хүрээ одоогоор тодорхой бус байгаа ч өнгөрсөн онд “Microsoft”-ийн хийсэн цомхотголуудаас харьцангуй өргөн хүрээг хамрах болохыг мөн мэдээлсэн байна. Тус компани 2022 онд ажиллах хүчээ ойролцоогоор нэг хувиар танасан нь 200 мянга гаруй ажилтныг хамарчээ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны долоодугаар болон аравдугаар сард цомхотгол хийхдээ тус компани нээлттэй ажлын байруудыг цөөлж, хэд хэдэн хэлтэстээ шинээр ажилтан авахыг түр зогсоосон юм.
Хэдий тийм боловч дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, программ хангамж болон үйлчилгээний эрэлт сулрах төлөвтэй байгаа энэ үед “Microsoft” компани “Amazon”, “Meta” зэрэг технологийн компаниуд шиг томоохон, шийдэмгий алхам хийгээгүй байна.
Энэ сарын 24-нд гарах тайлангаар “Microsoft”-ийн борлуулалт санхүүгийн жилийн II улиралд хоёр хувийн өсөлт үзүүлэх төсөөлөлтэй байна. Энэ нь тус компанийн хувьд 2017 оны санхүүгийн жилээс хойших хамгийн сул өсөлт нь болох аж.