
Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдсон Риши Сунак Сангийн сайдаар өөрийн гол холбоотнуудын нэг Жереми Хантыг дахин томилжээ. Тэдний хувьд өмнөх Ерөнхий сайд Лиз Трассын Засгийн газрын үед бий болсон эдийн засгийн хохирлыг нөхөх хүндхэн сорилттой тулгараад байгаа юм.
Их Британид тулгараад буй эдийн засгийн гзнзгий хямралаас гарах үндсэн зорилготойгоор шинэ Ерөнхий сайд өөрийн сайд нарын багийг бүрдүүлж байна.
Гадаад харилцааны сайд Жеймс Клеверли болон Батлан хамгаалахын сайд Бен Уоллес нар албан тушаалдаа үлджээ. Харин түүний хамгийн маргаан дагуулсан томилгоо нь Суэлла Браверманыг Дотоод явдлын яамны сайдаар эргүүлэн томилсон явдал болов. Лиз Трассын Засгийн газрын үед Суэлла Браверманыг дотоодын аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн шалтгаанаар сайдын суудлаас нь огцруулж байсан юм.
Ерөнхий сайдын гол холбоотнуудын нэг Тереза Коффи Эрүүл мэндийн яамнаас Байгаль орчны яам руу шилжсэнээр кабинетад үлдэж чадсан байна. Харин Ерөнхий сайдын төлөөх тэмцэлд түүний гол өрсөлдөгч байсан Пенни Мордаунт Нийтийн танхимын тэргүүний суудалдаа үлдсэн байна.
Риши Сунак сүүлийн хоёр сарын хугацаанд сонгогдсон гурав дах Ерөнхий сайдын хувьд өөрийн багийг бүрдүүлэхийн тулд нэг талаас өөрийн үнэнч хамтрагчдыг урамшуулах, нөгөө талаас нам доторх эв нэгдлийг хадгалан үлдэхийн тулд намын бусад фракцуудын төлөөллийг кабинетадаа оруулах гэсэн хүндхэн сорилттой тулгараад байна.