logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    БНХАУ-д COVID-19-ийн халдварын өдөрт батлагдсан тохиолдол 25 мянга давав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 18 15:20
    130
    БНХАУ-ын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 281 мянга 793 болоод байна

    Баасан гарагийн байдлаар БНХАУ-ын хэмжээнд COVID-19-ийн халдварын 25 мянга 353 тохиолдол шинээр батлагдсан байна.

    Үүнээс 2362 нь шинж тэмдэгтэй байсан бол 22 мянга 991 нь “коронавирус”-ийн ямар ч шинж тэмдэггүй байсан ч сорьцын шинжилгээгээр “Эерэг” гарчээ. Нийт халдварын тохиолдлын дийлэнх нь Гуанжоу хотод бүртгэгдсэн байна. Тухайлбал: 19 сая хүн амтай Гуанжоу хотод 9277 тохиолдол батлагджээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс 1000 гаруйгаар өссөн үзүүлэлт болж байна.

    Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 281 мянга 793 болоод байгаа аж.

    Үүнээс гадна Япон улсад "коронавирус"-ийн халдварын 84 мянга 375 тохиолдол, БНСУ-д 49 мянга 418 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэг хоногт батлагдсан хамгийн олон тохиолдол боллоо. Тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр энэ нь сүүлийн зургаан долоо хоногийн үзүүлэлтээс анх удаа буурсан дүн болж байна. Түүнчлэн сүүлийн нэг хоногт Австрали улсад 10 мянга гаруй тохиолдол нэмэгджээ.

     

    Cэтгэгдэл бичих