logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Дуудлага худалдааны томоохон компаниуд энэ онд $18 тэрбумын орлого олж, хамгийн амжилттай жилээ үдэж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 23 11:45
    283
    Энэ онд "Christie’s" компани зөвхөн XX, XXI зууны урлагийн бүтээлүүдээс 6.2 тэрбум ам.доллар олжээ

    "Christie’s", "Sotheby’s", "Phillips" зэрэг дуудлага худалдааны томоохон компаниудын жилийн эцсийн тайлан шинжээчдийн хүлээлтээс давсан гэхэд багадахаар байлаа. Тухайлбал: "Christie’s"-ийн борлуулалт дэлхийн хэмжээнд 8.4 тэрбум ам.доллар хүрсэн нь урлагийн бүтээлийн зах зээлийн түүхэнд байгаагүй өндөр орлого болжээ. Харин "Sotheby’s" компани өөрсдийн дээд амжилт болох найман тэрбум ам.долларын орлоготойгоор удаалсан бол дээрх хоёроос харьцангуй жижиг "Phillips" 1.3 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаараа мөн л түүхэн амжилттай оноо үдэж байна.

    Хэдий тийм боловч энэхүү цойлсон орлоготой жил нь урлагийн бүтээлийн зах зээл гэхээсээ илүү дуудлага худалдааны бизнесийн хандлага хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж байгаа юм. "Sotheby’s" компанийн нийт орлогын 6.8 тэрбум ам.долларыг дүрслэх урлагийн бүтээлүүд, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд бүрдүүлсэн нь өмнөх оныхоос долоон хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин үлдсэн 1.2 тэрбум ам.долларыг автомашины болон үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаанаас олсон байна. 

    "Phillips" ч мөн адил шинэ төрөлд анхаарал хандуулсан нь орлогын тайлан сайн гарахад нөлөөлжээ. Нэн орчин үеийн буюу контемпорари урлагийн бүтээл борлуулдгаараа танигдсан тус компани энэ онд Марк Шагал, Рой Лихтенштейн, Пабло Пикассо зэрэг XX зуунд хамаарах орчин үеийн уран бүтээлчдийн бүтээлийн борлуулалтын тоо хэмжээгээ 50 хувиар өсгөсөн байна. 

    Харин "Christie’s" компани зөвхөн XX болон XXI зууны урлагийн бүтээлүүдээс 6.2 тэрбум ам.доллар олсон нь онцлог болж байна. Үүнээс гадна XIX зуунаас өмнөх үеийн уран бүтээлүүд, дурсгалт зүйлс, эртний эдлэл, гоёл чимэглэлийн бүтээлүүдийг хамруулсан “классик” төрөлдөө 789 сая ам.долларын борлуулалт хийсэн бол тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт нь нэг тэрбум ам.доллар дөхжээ.

    Түүнчлэн энэ онд урлагийн бүтээлийн хэд хэдэн дээд амжилтууд шинэчлэн тогтоогдсоны нэг нь алдарт Энди Уорхолын "Shot Sage Blue Marilyn" хөрөг "Christie’s"-ийн дуудлага худалдаагаар 195 сая ам.долларын үнэ хүрч, XX зууны хамгийн өндөр үнэтэй болон АНУ-ын хамгийн өндөр үнэтэй урлагийн бүтээл болсон юм.

    Cэтгэгдэл бичих