logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    БНХАУ-д орон сууцны үнэ 13 дахь сардаа дараалан унав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 26 14:00
    584
    Есдүгээр сарын байдлаар БНХАУ-ын 70 хотод шинэ орон сууцны үнэ өмнөх сараас 0.28 хувиар буурчээ

    БНХАУ-д орон сууцны үнэ 13 дахь сардаа дараалан буураад байна. Тус улсын Засгийн газраас хөнгөлөлт үзүүлж буй орон сууцуудыг тооцолгүйгээр авч үзвэл есдүгээр сарын байдлаар БНХАУ-ын 70 хотод шинэ орон сууцны үнэ өмнөх сараас 0.28 хувиар буурчээ. Мөн хуучин орон сууцны үнэ өмнөх сараас 0.39 хувиар буурсан нь 2014 оны аравдугаар сараас хойших доод үзүүлэлт боллоо. Гурав дахь бүрэн эрхийнхээ хугацаанд БНХАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Ши Жиньпиний хувьд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт томоохон сорилт болж байгаа юм.

    COVID-19-ийг Үл тэвчих бодлого болон барилгын компаниуд бэлэн мөнгөний хомсдолд орсны улмаас доройтоод байсан БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар Засгийн газрын дэмжлэгийг үл харгалзан хэврэг хэвээрээ байна. Албаны хэд хэдэн судалгаанаас харахад үл хөдлөх хөрөнгийн борлуулалт болон барилгын салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн сард үргэлжлэн буурсан гэдэг нь харагдаж байна. Хэдий тийм боловч уналтын эрч саарсан үзүүлэлттэй байгаа аж.

    “CGS-CIMB Securities” компанийн БНХАУ болон Хонгконг хариуцсан Судалгааны хэлтсийн дарга Рэймонд Чен хэлэхдээ "Боломжит худалдан авагчдын олонх нь хүлээгээд харах гэсэн хандлагатай болсон. Төрөөс болон орон нутгийн засаг захиргаанаас ойрын хугацаанд салбарыг дэмжих бодлого явуулж буй ч эерэг үр дүн гартал хугацаа хэрэгтэй" гэсэн байна.

    Албаныхан энэ хүрээнд орон сууц эзэмших журмыг сулруулж, зээлийн хүүг бууруулах, зээл олголтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа юм.

    Ерөнхийлөгч Ши Жиньпин Коммунист намын их хурлын үеэр барилгын салбарт болон COVID-19-ийг Үл тэвчих бодлогодоо өөрчлөлт оруулах талаар бараг хөндөөгүй учраас салбарын цаашдын ирээдүй бүрхэг хэвээр үлдээд байна.

    “Bloomberg”-ийн судлаачдын зүгээс Ши Жинпинь Төрийн удирдах албан тушаалуудад өөрийн үнэнч дагагчдыг томилсны дараа БНХАУ-ын барилгын компаниудын хувьцааны ханш дөрвөн хувиар буурна гэж таамаглаж байна.

    БНХАУ-ын Статистикийн товчооноос гаргасан мэдээллийг нэгтгэсэн "Bloomberg"-ийн тооцооллоор орон сууцны борлуулалт өнгөрсөн есдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар буурсан нь наймдугаар сарын 21 хувийн уналтаас өссөн үзүүлэлт болсон байна. Барилгын салбарын хөрөнгө оруулалт есдүгээр сард 12 хувиар буурсан бол наймдугаар сард 14 хувиар буураад байсан юм.

    Тус улсын Төв банкнаас хийсэн судалгаагаар нийт өрхийн 73 хувь нь ойрын хугацаанд орон сууцны үнэ хэвдээ үлдэнэ эсвэл буурна гэж үзэж байгаа нь харагджээ. Энэ нь удааширч буй эдийн засгаас үүдэн барилгын салбарт хэрэглэгчдийн итгэх итгэл буурсныг илтгэж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих