logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Говь” ХК-ийн борлуулалтын орлого III улиралд өмнөх оны мөн үеэс 59 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 20 10:00
    924

    Зургийг: GOBI Cashmere

    "Говь" ХК: Дотоодын зах зээлийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 88 хувиар өссөн

    “Говь” ХК энэ оны III улирлын байдлаар 166.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагналаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 59 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Тайлант хугацаанд тус компанийн цэвэр алдагдлын хэмжээ 71 хувиар буурч, 3.8 тэрбум төгрөг болжээ. 

    Тус компани борлуулалтын орлогынхоо дийлэнхийг буюу 62 хувийг дотоодын үйл ажиллагаанаас олсон байна. Дотоодын зах зээлийн борлуулалт нь өнгөрсөн оны мөн үеэс 88 хувиар өссөнийг онцолжээ.

    Борлуулалтын орлогынх нь 24 хувийг экспорт нь бүрдүүлсэн бол 14 хувийг гадаад дахь салбар нэгжийн үйл ажиллагааны орлого бүрдүүлсэн байна.

    Цар тахлын нөлөөлөл буурч, дэлхий даяар аялал жуулчлалын салбар сэргэж эхэлсэн зэрэг гадаад орчны нөхцөл байдал өнгөрсөн онтой харьцуулахад сайжирсан нь "Говь" компанийн дотоод болон гадаад зах зээлийн борлуулалтад эерэг нөлөөтэй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих