logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    Инфляц эрчимжсэнээр хэрэглэгчдийн “Visa” картаараа хийх худалдан авалт буурчээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 26 16:50
    73
    “Visa” компанийн хэрэглэгчийн зарцуулалтын өсөлт цар тахлаас хойших хамгийн доод түвшинд хүрч саарсан байна

    Инфляцын сөрөг нөлөөлөл нэмэгдсэний улмаас “Visa” компанийн хэрэглэгчийн зарцуулалтын өсөлт цар тахлаас хойших хамгийн доод түвшинд хүрч саарсан байна.

    IV улиралд “Visa” картын сүлжээний багтаамж 10.5 хувиар өсөж, 2.9 их наяд ам.доллар болсныг тус компани мэдэгдлээ. Энэ нь“Visa”-ийн оны эхний гурван сард үзүүлж байсан 12 хувийн өсөлтөөс харьцангуй буурсан үзүүлэлт болжээ. 

    "Одоогоор бид богино хугацааны тодорхойгүй нөхцөл байдалтай тулгараад байгаа ч гүйлгээний шинэ урсгал, шинэлэг үйлчилгээний тусламжтайгаар урт хугацааны өсөлтийн төлөвлөгөө биелнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн “Visa” компанийн Гүйцэтгэх захирал Ал Келли онцолсон байна. 

    Инфляц олон жилд тохиолдоогүй өндөр түвшинд хүрсний улмаас “Visa” болон түүний өрсөлдөгчдийн өсөлт удааширчээ.

    Түүнчлэн өнөөдрийн байдлыг жилийн өмнөх нөхцөл байдалтай харьцуулахад тааруу байгаа аж. Учир нь 2021 оны есдүгээр сард цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг сулруулж бүх үйлчилгээ нээгдсэнээр хэрэглэгчид их хэмжээгээр худалдан авалт хийж байсан юм.

    Cэтгэгдэл бичих