
Шинэ он гарахад хэдхэн хоног дутуу байгаа энэ үед бүх хүний анхаарал 2023 оны ерөнхий төлөвт чиглэж байна. Дэлхий дахины эдийн засагт уналт нүүрлэх нь бараг баттай болоод байна.
- Гол нь уналт хэр гүнзгий, бас хэр удаан үргэлжлэх вэ?
- “FTX” биржийн дампуурлын дараа криптовалютын уналт үргэлжилсээр байх уу?
- Украин дахь дайн дуусах уу, эсвэл илүү өргөн хүрээг хамарсан өөр нэг үйл явдал эхлэх үү?
- БНХАУ-ын эдийн засаг эргэн нээгдсэн нь түүнийг дагаад “коронавирус”-ийн халдвар хяналтгүйгээр тархаж байгаа нь зах зээл, нийлүүлэлтийн сүлжээ, дэлхийн бусад улсуудад хэрхэн нөлөөлөх вэ?
Ирэх оны төсөөллүүдээс хамгийн их анхаарал татаж буй тоонууд:
40 хувь
Гүйцэтгэл хамгийн сайтай зах зээл болох таваарын зах зээл “Goldman”-ийн тооцоолсноор 2023 онд 40 хувиар өснө.
2.4 хувь
Эдийн засагч Скотт Жонсоны тооцооллоор ирэх онд дэлхийн эдийн засаг 2.4 хувиар өснө.
5000 ам.доллар
“Standard Chartered”-ийн таамагласнаар “Bitcoin”-ийн үнэ 5000 ам.доллар болж унана.
“Эдийн засгийн төсөөллийн ганц үүрэг нь зурхайг үнэмшилтэй санагдуулах явдал” хэмээн эдийн засагч Эзра Соломон 1985 онд “Readers’ Digest” сэтгүүлд бичиж байв. Үнэхээр ч ирээдүйг урьдчилан таамаглахыг оролдох нь шал дэмий зүйл гэсэн үзэл одоо ч хүчтэй хэвээр байна.