logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    Гүйцэтгэх захирлууд ажлаа өгсөөр...
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 20 16:00
    634

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    Технологийн салбарын 140 гаруй Гүйцэтгэх захирал Удирдах зөвлөлийн албан тушаалаасаа татгалзжээ

    Энэ он гарсаар есдүгээр сар хүртэлх хугацаанд 1400 орчим Гүйцэтгэх захирал албан тушаалаа өгсөн гэх тооцооллыг удирдах түвшний коучингийн “Challenger, Gray & Christmas” компани гаргалаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 50 орчим хувиар өссөн үзүүлэлт болсноос гадна тус фирм анх 2002 онд энэхүү үзүүлэлтийг тооцож эхэлснээс хойших дээд түвшин болжээ.

    Судалгаанаас харвал Засгийн газар болон ашгийн бус байгууллагуудын нийт 350 орчим удирдлага ажлаа өгсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 85 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Түүнчлэн технологийн салбарын 140 гаруй Гүйцэтгэх захирал Удирдах зөвлөлийн албан тушаалаа  орхисон нь өнгөрсөн оны мөн үеэс 50 орчим хувиар өссөн үзүүлэлт болж байгаа аж.

    Ажиллах хүчний зардал, зээлийн хүү өсөхийн хэрээр компаниуд шинэ удирдагч хайх нь эрчимжиж байгааг “Challenger, Gray & Christmas” компанийн дэд Ерөнхийлөгч онцолжээ. 

    Цар тахлын үед ажил эрхлэгчид эдийн засгийн тодорхойгүй байдал, стресс үүсгэгч шинэ хүчин зүйлстэй нүүр тулж, улмаар ажлаас халшрах хам шинж хурдацтай газар авсан нь олон судалгаагаар хөндөгдсөн юм. Тиймээс тэрхүү туйлдсан мэдрэмж өдгөө удирдах албан тушаалтнуудад шилжиж байж магадгүй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих