
Зургийг: С.Батсайхан
Монголын Хөрөнгийн биржээр наймдугаар сард 21.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өмнөх сараас 1.6 дахин буурсан үзүүлэлт болж байна. Тайлант хугацаанд “Топ-20” индексийн дундаж 35707 нэгжид байсан нь өмнөх сарын дунджаас 1157 нэгжээр буурлаа.
Шинээр бүртгэгдсэн бүтээгдэхүүний тоо наймдугаар сард цөөн байсантай холбоотойгоор анхдагч зах зээлийн арилжааны дүн сул байсан нь нөлөөлжээ. Харин хувьцааны хоёрдогч зах дээр хийсэн арилжааны үнийн дүн өмнөх сараас 50 гаруй хувиар өссөн байна. Наймдугаар сарын арилжааны сүүлийн өдөр нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10.2 их наяд орчим төгрөгөөр хэмжигдэж байна.
Бүтээгдэхүүний чанар сайжирч хөрөнгө оруулагчдын идэвх өндөр байгаатай зэрэгцэн хөрөнгийн захад нийлүүлэлтийн илүүдэл гарсан зэрэг шалтгааны улмаас компаниудын хувьцааны ханш буурах хөдөлгөөн гарч байна гэж салбарынхан үзэж байгаа юм. Хэдий тийм боловч бүтээгдэхүүнүүд төрөлжих, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байгаа гээд 2023 оны үлдсэн улирлыг өөдрөгөөр төсөөлж байна.
МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай
СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн
“БиДиСек ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж