logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Могойн гол” ХК-ийн нүүрсний борлуулалт 2022 онд өмнөх оноос 30.3 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 11 16:30
    324

    Зургийг: "Могойн гол" ХК

    МХБ: “Могойн гол” ХК нэмэлт хувьцаа гаргах асуудлыг хэлэлцэнэ

    “Могойн гол” ХК 2022 онд 120 мянган тонн коксжих нүүрс, 30 мянган тонн эрчим хүчний нүүрс олборлож, 130.3 мянган тонн нүүрс борлуулснаа тайлагналаа.

    Нүүрсний борлуулалт нь өмнөх онтой харьцуулахад 30.3 хувиар өссөн байна. Тайлант хугацаанд Хөвсгөл, Завхан аймгийн 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хамтран ажиллажээ.

    11-7.JPG

    2022 онд Эрдэнэт хотод нийлүүлсэн нүүрсний хэмжээ хамгийн их буюу өмнөх оноос 20 мянган тонноор өссөн дүнтэй байна. Энэ нь худалдан авагч талд эрэлт өндөр байгааг харуулж байгаа юм.

    Мөн сүүлийн жилүүдэд тус компанийн уурхайн олборлолт, борлуулалт тогтмол өсөж компанийн цэвэр ашиг нэмэгдэж байгаа аж. Тухайлбал: өнгөрсөн онд 1.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноос 1.5 дахин өссөн үзүүлэлт боллоо.

    Үүнээс гадна “Могойн гол” ХК энэ сарын 17-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, нэмэлт хувьцаа гаргах асуудлыг хэлэлцэхээр болсныг Монголын Хөрөнгийн бирж мэдээлэв.

    Тус компанийн нэгж хувьцааны ханш он гарсаар хоёр дахин өсөж, 18 мянга 500 төгрөг хүрчээ. “Могойн гол” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 15.3 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

    Cэтгэгдэл бичих