logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Чухал ашигт малтмалын санхүүжилтээ нэмэгдүүлэхийг Европын Холбоо банкнуудад уриалав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 27 13:25
    301
    Европын Холбоо цэвэр эрчим хүч болон эрчим хүчний шилжилтийн хуулийн ахиц дэвшлээр АНУ, Канад зэрэг улсаас хоцорч байна

    Европын Комиссын гишүүн Тьерри Бретон эрчим хүчний шилжилтэд шаардагдах эрдэс бүтээгдэхүүний ханган нийлүүлэгчдэд олгох санхүүжилтээ нэмэгдүүлэхийг Европын банкнуудаас хүсжээ. 

    Аж үйлдвэрлэлийн “Ногоон гэрээ” төлөвлөгөөнд бэлтгэж буй Европын Холбоо лити, кобальт, никель, манган, графит зэрэг түүхий эдүүдийн нийлүүлэлтийг найдвартай болгох зорилго бүхий нэн чухал түүхий эдийн тухай хуулийг ирэх гуравдугаар сарын найманд танилцуулах хуваарьтай байна.

    Тьерри Бретон “Société Générale”, “Deutsche Bank”, “Santander Group” зэрэг Европын томоохон банкнуудын төлөөлөлтэй хийсэн дугуй ширээний уулзалтын үеэрээ хоёр гол асуудлыг онцлон авсан байна. Эхнийх нь цахилгаан хэрэгсэл, автомашин, механизмд ашиглагддаг материалуудын нийлүүлэлтэд БНХАУ зэрэг гол үйлдвэрлэгч орнуудаас хэт хамааралтай байдал бол хоёр дахь асуудал нь “үлэмж” хэмжээгээр өсөх төлөвтэй эрэлт хэмээн тодорхойлжээ.

    ОХУ Украинд халдан довтолсны дараа эрчим хүчний үнэ огцом өссөнтэй холбоотойгоор эрчим хүчний өндөр хэрэглээ бүхий үйлдвэрлэгчид Европоос үйлдвэрлэлээ шилжүүлэхийг эрмэлзэх болсон нь Европын Холбооны металлын импортоос хамааралтай байдал, мөн нийлүүлэлтийн аюулгүй байдал бэхжихэд нөлөөлсөн юм.

    27 гишүүн оронд нийцүүлэн хууль тогтоомжоо зохицуулах шаардлагатай учраас Европын Холбоо цэвэр эрчим хүч болон эрчим хүчний шилжилтийн хуулийн ахиц дэвшлээр АНУ, Канад зэрэг барууны орнуудаас хоцорч байгаа юм.

    Cэтгэгдэл бичих