logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    БНХАУ үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдийн хувьцааны арилжаанд тавьсан хоригоо цуцлав
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 30 16:45
    125
    БНХАУ-ын Төрийн өмчит хэд хэдэн банк багадаа 178 тэрбум ам.долларын санхүүжилтийг үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдэд олгох амлалт өгчээ

    БНХАУ үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч компаниудыг өрийн санхүүжилт хийх, эсвэл нэгдэн нийлэх хэлцлийн зорилгоор хувьцаагаа арилжаалахыг зөвшөөрлөө. Компаниудад санхүүжилт босгоход гол саад болж байсан энэхүү хоригийг цуцалснаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг уналтаас гаргахад дэмжлэг болно гэж үзсэн байна.

    Салбарын “тогтвортой бөгөөд эрүүл” хөгжлийг дэмжихийн тулд өнгөрсөн даваа гарагаас эхлэн үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдийн хувьцааны арилжаанд тавьсан олон жилийн хугацаатай хязгаарлалтыг цуцлахаар болсноо БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо мэдээлжээ.

    БНХАУ-ын Засгийн газар зээлийг хязгаарлах арга хэмжээ авсны дараа үл хөдлөх хөрөнгийн салбарт нь удаа дараалан дефолтууд зарлагдаж, борлуулалт нь доод түвшиндээ хүрээд байсан аж. Энэ сарын эхээр зохицуулагчид орон сууцны зах зээлийг сэргээх 16 зүйл бүхий төлөвлөгөө баталсан бол Төрийн өмчит хэд хэдэн банк багадаа 178 тэрбум ам.долларын санхүүжилтийг үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчдэд олгох амлалт өгсөн байна.

    Cэтгэгдэл бичих