logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    БНСУ-д орон сууцны үнэ сүүлийн 9 жилийн доод түвшинд хүрч буурлаа
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 30 15:30
    576
    XI сарын байдлаар БНСУ-д орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 0.32 хувиар буурчээ

    БНСУ-д орон сууцны үнэ 2013 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буураад байна. Тус улсын Төв банкнаас сүүлийн 16 сарын хугацаанд хатуу бодлого явуулсан нь орон сууцны зах зээлд хүндээр нөлөөлж, зээлтэй холбоотой анхаарах асуудлыг нэгээр нэмсэн байна. 

    Энэ оны 11 дүгээр сарын байдлаар БНСУ даяар орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 0.32 хувиар буурсан бол Сөүл хотод орон сууцны үнэ 0.12 хувиар буурсан гэж “Kookmin Bank” мэдээлжээ. БНСУ-д орон сууцны үнийн өөрчлөлтийг тооцохдоо зах зээлд борлогдсон орон сууцуудын үнийн өөрчлөлтийг нийт салбарын үнэлгээнд харьцуулан тооцдог тул харьцангуй доогуур үзүүлэлт гардаг байна. 

    2.png

    Үүний зэрэгцээ ирээдүйн төсөөлөл тааруу байгаа нь орон сууцны зах зээлийг уналтаас гаргахаар хичээж байгаа бодлого боловсруулагчдын толгойны өвчин болжээ. Тус улсын өрхийн зээлийн түвшний өмнө байгаагүй өндөр дүнд хүрэхэд нөлөөлсөн гол хөдөлгөгч хүч нь орон сууцны салбар болсон аж.

    Өнгөрсөн даваа гарагт БНСУ-ын Сангийн сайд болон Төв банкны тэргүүн нар орон сууцны зах зээлийг дэмжих хэд хэдэн алхмуудыг хамтран танилцуулжээ. Оны эхэнд орон нутгийн парк хөгжүүлэгч нэгэн компани дефолт зарласнаас хойш тус улсын эдийн засагт үүсээд буй зээлийн дарамтыг эдгээр алхмуудын тусламжтай арилгахыг мэдэгдсэн байна.

    Ойрын ирээдүйд орон сууцны зах зээл дэх Засгийн газрын оролцоо нэмэгдэх төлөвтэй гэж шинжээчид үзэж байгаа аж. 100 нэгж оноог голчоор авч үзвэл цаашид тус улс даяарх орон сууцны үнэ 59 нэгжид хүрч буурах эрсдэлтэй байгаа гэж “Kookmin Bank” тооцоолжээ. 

    Харин БНСУ-ын Төв банкнаас инфляцын дарамтыг бууруулахаар бодлогын хүүг дахин нэг удаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш бодлогын хүүгээ 2.75 нэгж хувиар өсгөөд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих