logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    ӨМӨЗО-д $11 тэрбумын өртөг бүхий сэргээгдэх эрчим хүчний төслийн ажил эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 04 11:35
    508
    БНХАУ хүн ам багатай, алслагдсан бүс нутгуудад 450 гВт-ын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна

    БНХАУ Өвөр Монголын Өөртөө Засах Орны нутагт 80 тэрбум юань буюу 11 тэрбум ам.долларын өртөг бүхий сэргээгдэх эрчим хүчний төслийн барилгын ажлыг эхлүүлжээ. Энэ нь тус улсын уур амьсгалын зорилтдоо хүрэхийн тулд хэрэгжүүлэх цэвэр эрчим хүчний асар том бүтээн байгуулалтын ажлын нэгээхэн хэсэг болж байна.

    Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос дахь Хөвчийн элсэн цөлд байрлалтай тус станц нь бүрэн ашиглалтад орсон үедээ 16 гигаваттын хүчин чадалтай болохыг төслийн гүйцэтгэгч хоёр компанийн нэг “China Three Gorges Group” мэдээлжээ. Мөн Бээжин, Тяньжин хот, Хэбэй муж руу жилд 40 тэрбум кВт/цаг цахилгаан дамжуулах боломжтой бөгөөд үүний талаас илүү хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авахыг “Синьхуа” агентлаг онцолсон байна.

    Тодруулбал: станцад нарны эрчим хүчнээс найман гВт, салхины эрчим хүчнээс дөрвөн гВт, мөн оргил ачааллын үед нүүрснээс нэмэлтээр дөрвөн гВт цахилгаан үйлдвэрлэх юм байна. Гүйцэтгэгч компанийн мэдээлснээр тус станц нь цөлийн бүсэд байрлалтай дэлхийн хамгийн том сэргээгдэх эрчим хүчний төсөл болох аж.

    БНХАУ голчлон хүн ам багатай, алслагдсан бүс нутгуудад нийт 450 гВт-ын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн сард эхний 95 гВт-ыг хангах төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлснээ мэдээлж байв. Тус улс 2030 он гэхэд нар болон салхины эх үүсвэрээс 1200 гВт цахилгаан үйлдвэрлэдэг болж, нүүрсхүчлийн ялгарлаа бууруулж эхлэх зорилт тавьсан юм.

    Өвөр Монголын Өөртөө Засах Орон дахь төслийн ашиглалтад орох хугацааг “China Three Gorges” тодорхой дурдаагүй ч бүтээн байгуулалтын одоо үргэлжилж буй үе шат нь нэг гВт-ын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц болон эрчим хүчний хадгалах байгууламж болохыг мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих