logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Twitter” сарын 8 ам.доллароор хэрэглэгчийн хаягийг баталгаажуулах үйлчилгээ нэвтрүүллээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 07 16:05
    131
    “Twitter Blue” үйлчилгээ гарснаар уналтад ороод буй зар сурталчилгааны орлогыг сэргээхийн зэрэгцээ автомат буюу “бот” хаягуудыг цэгцлэх ач холбогдолтой

    “Twitter” компани хэрэглэгчдэд өөрийн хаягаа баталгаажуулах үйлчилгээг энэ даваа гарагаас эхлэн сарын найман ам.долларын төлбөртэйгөөр санал болгож эхэллээ. Тус компанийн шинэ эзэмшигч Илон Маск “Twitter” дээрх хаягийн эзэн нь жинхэнэ болохыг илэрхийлдэг цэнхэр тэмдэглэгээг төлбөртэй болгох санааг танилцуулж байснаас хэдхэн хоногийн дараа ийнхүү ажил хэрэг болсон нь энэ аж. 

    Бямба гарагт тус компани программ хангамжийн шинэчлэлээ танилцуулахдаа “Эрх мэдлийг ард иргэдэд. Таны хаяг алдартнууд, компаниуд, улс төрчдийнхтэй яг адилхан цэнхэр тэмдэглэгээтэй болно” хэмээн дурджээ. 

    Мөн удахгүй дээрх үйлчилгээнд бүртгүүлэгсдэд харагдах зар сурталчилгааны тоо нь 50 хувиар багасахаас гадна илүү урт бичлэг нийтлэх, бичсэн сэтгэгдэл нь эхэнд харагдах гэх мэт давуу талуудыг эдлэхийг мэдэгджээ. 

    “Twitter Blue” нэртэй энэхүү үйлчилгээг гаргаснаар уналтад ороод буй зар сурталчилгааны орлогыг сэргээхийн зэрэгцээ автомат буюу “бот” хаягуудыг цэгцлэх ач холбогдолтойг Илон Маск онцолж байв. Мөн албан тушаалаа хүлээн авсан эхний долоо хоногтоо тэрбээр компанийн нийт ажиллах хүчний тэн хагасыг цомхотгосон нь сошиал сүлжээний аварга платформд яаралтай өөрчлөлт хийхийг зорьсныг харуулж байгаа юм.

    Түүнчлэн АНУ-ын Конгрессын завсрын шатны сонгууль эхлэх гэж байгаа чухал үед “Twitter” баталгаажуулалтын шинэ системээ танилцуулсан нь онцлог болж байна.

    Cэтгэгдэл бичих