logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    Жо Байден: Владимир Путин "цөмийн зэвсгээр илт сүрдүүлсэн"
    Нийтэлсэн огноо: 2022 оны 09 сарын 22 14:29
    168
    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэллээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг "Европыг цөмийн зэвсгээр илт сүрдүүлсэн" хэмээн шүүмжиллээ.

    Лхагва гарагт Владимир Путин ОХУ даяар цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, Украины эзлэгдсэн бүс нутгуудыг ОХУ-д нэгтгэхээ амласан юм. Энэ асуудлаар Украины мужуудад бүх нийтийн санал асуулга явуулахаар болсныг Жо Байден "НҮБ-ын дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл" гэж мөн тодотгосон байна.

    ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэсэгчилсэн дайчилгааны эхний ээлжид 300 мянган алба хаагчийг татах болохоо мэдэгдээд байгаа юм.

    АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 

    “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн хөрш орондоо халдан довтолж, тусгаар улсыг газрын зургаас арчихыг оролдож байна. ОХУ НҮБ-ын Үндсэн дүрмийг ичгүүргүйгээр зөрчлөө. Улс орнууд хөрш улсынхаа газар нутгийг хүчээр булааж авахыг хориглох явдал хамгийн чухал.

    Дахин хэлэхэд өнөөдөр Ерөнхийлөгч Владимир Путин Европыг цөмийн зэвсгээр сүрдүүллээ. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээтэй орны хүлээх хариуцлагыг огтхон ч хайхарсангүй. Одоо ОХУ илүү олон цэргийг дайнд дуудаж, Кремлиэс Украины газар нутгийг өөртөө нэгтгэх хуурамч санал асуулга явуулах гэж байна. Энэ бол НҮБ-ын дүрмийг илэрхий зөрчсөн үйлдэл. Энэ хэрцгий үйлдлийг дэлхий дахин яг байгаагаар нь харах ёстой.

    ОХУ-д аюул учирсан тул үүнийг хийх ёстой гэж Владимир Путин хэлж байна. Гэвч ОХУ-д ямар ч улс заналхийлээгүй. ОХУ-аас өөр ямар ч улс зөрчил үүсгээгүй. Үнэнийг хэлэхэд бид ийм зүйл болох гэж буйг анхааруулж, урьдчилан сэргийлэхээр зүтгэсэн. 

    ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэн үг өөрийнх нь жинхэнэ зорилгыг ил болголоо. Эзлэн түрэмгийллээ эхлүүлэхийн өмнөхөн “Украиныг ОХУ  бий болгосон. Украин хэзээ ч жинхэнэ Төрт улс байгаагүй” гэж Владимир Путин хэлж байв.

    Одоо Украины сургуулиуд, төмөр замын өртөө, эмнэлгүүд, Украины түүх, соёлын төвүүд сүйдэж байна. Өмнө нь ОХУ харгислал, дайны гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримтууд ил болсоор байна. Изюм хотоос бөөнөөр нь оршуулсан, эрүү шүүлтийн ул мөртэй цогцсууд олдсон. Энэ дайн бол Украиныг Төрт улсын хувиар оршин тогтнох эрхийг үгүй хийх зорилготой нь илэрхий байна.

    Мөн Украины ард түмний оршин тогтнох эрх ч байж болно. Та хэн байх, хаана амьдардаг байх, юунд итгэдэг байхаас үл хамааран энэ дайн таны зүрхэнд шар ус хуруулж байх ёстой” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих