logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Европын Холбоо эрчим хүчний зах зээлдээ интервенц хийхээр төлөвлөж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 30 11:26
    86
    Европт эрчим хүчний үнэ нэг жилийн дотор бараг 10 дахин өсөөд байна. Яаралтай арга хэмжээнүүд удахгүй авахаа Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула вон дер Ляйен мэдэгдсэн ч дэлгэрэнгүй тайлбар өгсөнгүй.

    Европын Холбоо эрчим хүчний үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор интервенц хийхээр төлөвлөж байгааг Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула вон дер Ляйен мэдээллээ. Европын Холбоог тэргүүлж буй БНЧУ Эрчим хүчний сайдуудын ээлжит бус хурлыг зарлаад байна. Есдүгээр сарын долоонд Брюссельд болох уулзалтаар эрчим хүчний хямралын эсрэг авах арга хэмжээг хэлэлцэх аж. 

    Сүүлийн нэг жилийн хугацаанд Европт эрчим хүчний үнэ 10 дахин өссөн нь инфляц эрчимжихэд голлон нөлөөлж байна. Энэ нь цар тахлын дараа сэргэж буй бизнесүүдэд хүндхэн цохилт болж байгаа юм.

    Одоогоор интервенц хэрхэн хийх тухай нарийн төлөвлөгөө боловсруулж байгаа бөгөөд энэ долоо хоногт багтаан гаргах боломжтойг Европын Холбооны албаныхан онцолж байна. ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ тодорхой хэмжээгээр хязгаарлах эсвэл бүрэн тасалсан тохиолдолд хэт өндөр өртөг гарахаас сэргийлэхийн тулд Европын Комисс байгалийн хийн дээд үнийг тогтоох арга хэмжээ авахаар судалж буй тухай баримт бичгийн төсөл энэ оны эхээр гарч байв. Яаралтай үед тогтоох дээд үнэ зөвхөн тодорхой хугацаанд үйлчлэх бөгөөд тэр хүртэл аль болох удаан хугацаагаар зах зээлийн үнийг дагах аж.

    Даваа гарагт Герман улс нөөцийн дүүргэлт нь төлөвлөснөөс хурдтай явагдаж буйг зарласны дараа Европт байгалийн хийн үнэ гуравдугаар сараас хойш байгаагүй хамгийн өндөр дүнгээр унаад байгаа юм. Мөн тухайн өдөр Прага хотноо ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц Чехийн Ерөнхий сайд Петр Фиалатай хоёр талт уулзалт хийж, үнийн өсөлтийн хязгаарыг тогтоох дээрх төлөвлөгөөний тухай ярилцжээ. 

    Эрчим хүчний үнийн өсөлтийн улмаас бизнес эрхлэгчид, хэрэглэгчдэд ирж буй дарамтыг хөнгөлөх зорилгоор Европын Холбооны гишүүн орнууд 280 тэрбум гаруй евро зарцуулаад байгаа ч хямралын цар хүрээ дэндүү их байгааг онцолж байна. Байгалийн хийн хэрэгцээг 15 хувиар бууруулах Европын Холбооны зорилтод хүрэхийн тулд Засгийн газрууд эрчим хүчний хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авч эхлээд буй. Тухайлбал: Германд барилгын гаднах гэрэлтүүлгийг хориглосноос гадна доторх халаалтын температурыг багасгахаар болсон юм.

    Cэтгэгдэл бичих